Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.1 хувиар өсчээ.

Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.1 хувиар өсчээ. Үндэсний статистикийн газраас гаргасан энэхүү судалгаагаар энэ сарын 18-ний байдлаар үхрийн мах 0.1-0.5, адууных 0.4, ямааных 1.9, хонины /ястай/ махны үнэ 7.1 хувиар тус тус өссөн байна. Тодруулбал, нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7686, хонины цул 7686, үхрийн /ястай/ мах 8189, үхрийн цул 9344 төгрөгийн ханштай байна.
Мөн ямааных 5925, адууных 6486 төгрөгийн үнэтэй байжээ. Гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны задгай I зэргийн гурил 2.3 хувь, савласан дээд гурил 1.7 хувиар өсчээ. Харин будаа, элсэн чихрийн дундаж үнэ тогтвортой байна.
Б.Золбоо