Тэрээр олон продюсерууд дотроос авьяаслаг залуу ая зохиогч Г.Гангийг сонгон авч уран бүтээлийн ажилдаа ороод байна.

“Nature Sound” студийн дэргэдэх “Шинэ давалгаа” дуулаачийн дамжаанаас уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн, олон түмэндээ бол том нүдний шилтэй танигдсан залуу дуучин Г.Маралжингоог одоо танихгүй хүнгүй болжээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд киноны саундтрэкээс өөр шинэ уран бүтээл хийгээгүй тэрээр өөрийн гэсэн шинэ цомог гаргах ажилдаа оржээ. Тэрээр олон продюсерууд дотроос авьяаслаг залуу ая зохиогч Г.Гангийг сонгон авч уран бүтээлийн ажилдаа ороод байна. Түүний шинэ цомог 11-р сард фэнүүдийх нь гар дээр очих ажээ.
Ц.Болор