Бен Уоллэс зуны лигт амжилтгүй тогловол зодог тайлна

“Детройт Пистонс” багийн ахмад төвийн тоглогч Бен Уоллэс ирэх улиралд тоглох эсэх нь 50 хувийн магадлалтай гэж багийн удирдлагууд нь мэдэгдлээ. 17 улирал мэргэжлийн лигт хүчин зүтгэсэн Уоллэс зуны лигт сайн тоглож чадвал ирэх улиралд тоглоно, хэрвээ чадахгүй бол зодог тайлна гэж ам алдсан ажээ. Пистонс энэ жилийн драфтаар төвийн тоглогч Андре Драммондыг авсан учраас Бен Уоллэст санал тавих магадлал багатай байгаа гэнэ. Уоллэс 17 жил мэргэжлийн сагсан бөмбөг тоглох хугацаандаа 9,6 самбар, 5,7 оноо дундчилсан байна.
Д.Ундрах 24tsag.mn