Өнгөрсөн шөнө Хонгконгт хүчтэй хар салхи салхилсны улмаас 100 гаруй нислэг хойшилжээ. Хар салхи 140 км/цагийн хурдтай “Typhoon Vicente” хар салхины улмаас тус улсын зарим оршин суугчид орон гэрээ орхин явахад хүрсэн байна. Аврах ангийн мэдээлснээр ойролцоогоор 52 хүн хүчтэй хар салхины үеэр гэмтэж бэртжээ. Мөн 600 гаруй мод булгараан унасан байна.Хонгконгийн онцгой байдлын албаныхны мэдээлснээр Хятадын өмнө зүгт дэгдсэн хар салхи урд шөнө баруун өмнөд хэсэгт шилжин 100 км/цагийн хурдаас давж салхилсан байна. Албаныхны мэдээлснээр хүчтэй салхи маш түргэн хугацаанд хар салхи гарах хэмжээнд хүртлээ ширүүссэн гэнэ. Хонгконгийн нийт нутгаар дээрх хүчтэй хар салхи дэгджээ. Хар салхины улмаас их хэмжээний барилга байшин сүйдэж, хотын төв хэсгээр хүртэл хүмүүс ажил болон гэр рүү гээ явахад хүндрэл учраад байгаа аж.
Түүнчлэн зарим газруудаар нийтийн тээврийн хэрэгсэл дутагдалтай байгаа тул хүмүүс алхаж явхад хүрээд байгаа аж. Учир нь хүчтэй хар салхины улмаас зам харгуй муудаж, нийтийн тээврийн хэрэгслийн тоо буурсан байна. Тус улсад сургууль, эмнэлэг гэсэн онцгой бүсүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалтай хамгаалж, албаныхан анхааралдаа аваад байна.
Э.Мөнх



















































