
Өнөөдөр Төрийн ордонд МАХН-МҮАН-ы "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүд хуралдаж байгаа. Үүнээс өмнө тус эвслийн Удирдах зөвлөлийн гишүүд хуралджээ. МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргээс 8,6 жилийн ял төлөвлөсөнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, цаашид хийх алхмуудаа ярилцсан байна. Зарим эх сурвалж Н.Энхбаярт ял өгвөл тус эвслийн гишүүд Засгийн газарт орохгүй гэх магадлалтай хэмээн мэдээлж байна. Тиймээс Н.Энхбаярын шүүх хурлын дүнг бүлгийн гишүүд нь хүлээж байгаа аж.