Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

76-3=73

2018-1-02
0
ЖИРГЭХ

Шинэ оны үүд нээгдэнгүүт УИХ-ын гишүүдийг хасагдагчаар бодох бодлого иргэдийн дунд бий боллоо. Энэ нь оны өмнөхөн УИХ-ын гишүүн Д.Гантулга, О.Баасанхүү, Б.Наранхүү нарыг улсын их хурлаас эгүүлэн татах болсон тухай мэдээлэл түгсэнтэй холбоотой юм. Хэрэв энэ нь үнэн бол хэл ам ихтай, ажил цалгардуулж буй гишүүдээ ийнхүү төрийн ордон шүүрдэж эхэллээ. Энэ цэвэрлэгээнд өртсөн анхны хүн бол УИХ-ын гишүүн Д.Гантулга. Цахим ертөнцийн од болоод байгаа түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй өдий хүрсэн нь гишүүдийн нэрд сэв суух нэг шалтгаан болоод байгаа гэж үзэж байгаа аж. Тиймээс  Д.Гантулгыг эгүүлэн татахаар болжээ. Олноо “Бандааш” хэмээн цоллогдох болсон төрийн түшээтэй холбоотой хэл амийг нь дарах гэж тойрон хүрээлэгчид нь багагүй сандарсан. Гэвч нэгэнт ил хэрэг болохоор айлын жижиг өрөөнөөс төрийн ордон хүрсэн түүний үйлдэл бүр Цэцэд хүртэл хүрсэн. Тухайлбал, Үндсэн хууль зөрчиж байгаа талаар хохирогч талын өмгөөлөгч Б.Мэргэн Цэцэд хандаж байсан. Тэрээр Цэцэд гаргасан нэхэмжлэлдээ “Үндсэн хуульд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан байдаг. Энэ нь ямар хэмжээ, хязгаарын хүрээнд халдашгүй байх вэ гэдгийг ердийн хуулиар тодорхойлно гэсэн үг. Мөн Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уг гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасан. 1992 оны Улсын Их Хурлын тухай хууль, 1997 оны Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд “эрх бүхий байгууллага Улсын Их Хурлын гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөхийг Улсын Их Хурлаас хүссэн” эсвэл “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан” гэсэн тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байсан.” Иймд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эгүүлэн татаж  хэргийг нь хүлээлгэх ёстой гэж үзэж байсан.  Тэгвэл одоо Д.Гантулгад дүн тавих ёстой. Сонгогдсон тойрогтоо юу хийсэн. Монгол Улсын төрийг түшилцэх эрхтэй болсноосоо хойш улс эх орныхоо төлөө юу бүтээсэн бэ. Бас ч үгүй чамгүй хугацаа өнгөрсөн. Энэ хооронд ховонд хутгалдахаас өөр гийгүүлсэн зүйл байхгүй нь үнэн бол түүнийг эгүүлэн татахад хэн ч татгалзахгүй.  Өнгөрсөн УИХ-ын сонгуульд тааварлашгүй нэр дэвшигч тодорсны нэг нь МАН-аас нэр дэвшигч Д.Гантулга байсан. Тэрбээр 30 хүрээгүй МАН-ын залуу гишүүдийн нэг. Гэхдээ намд ажилласан түүх нь харьцангуй удаан ажээ. Монголын лектор төвөөс өрх тусгаарлан “Хөгжлийн төлөө” төрийн бус байгууллага байгуулж, МАН-ын залуу гишүүдийг чадваржуулах ажилд ханцуй шамласан нэгэн гэнэ. Нэг ёсны энэ үеэсээ эхлэн өөрийгөө ч, гишүүдээ ч улс төрд бэлтгэж эхэлсэн гэж болно. Мөн хамгийн сүүлд гэхэд “Ангараг руу нүүцгээе” лекц хийж, Улаанбаатар паласын их танхимд оюутан залуусыг цуглуулж байсан юм. Мөн Хэнтий аймгийн тойрсон “Монголын зүрх Хэнтий” нэртэй лекц зохион байгуулж, номын аялал ч хийж байсан удаатай. Мөн МАН дахь Зүүний хүчний холбооны буюу УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн фракцид харьяалагддаг нэгэн.  Тэгэхээр одоо түүнийг ав\рах хүн бол Ерөнхий сайд.  Зангарагтай, тангарагтай Засгийн газрын тэргүүн халаасныхаа нэг хүүхдийг “бандааш”-тай нь үлдээх үү эсвэл цээжээрээ хамгаалаад өнгөрөх үү гэдгийг харах л үлдлээ.

Дараагийн хасагдагч нь МАХН-аас нэр дэвшигч О.Баасанхүү. Энэ хүнийг нам нь ч тоогоогүй, намтар ч багатай нэгэн. Оймсны буянаар төр түших хувь заяа оногдсон ч гэдэг. Гэхдээ 2016 оны УИХ-ын сонгуульд бор зүрхээрээ ялалт байгуулж чадсан. Хачин эсвэл маш сонирхолтой улс төрч гэж болно. Учир нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард намаасаа хөөгдөж амаараа шороо хутгалаа гэгдэж байсан бол хэдхэн хоногийн дараа төрийн ордонд шөнө дөлөөр их хуралдай хийж намын дарга болоод авсан. Энэ нь түүнийг УИХ-аас эгүүлэн татах хоёр дахь шалтгаан болоод байгаа. Өмнө нь Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Батбаяр МАХН-ын Удирдах Зөвлөлд хүсэлт гаргаж байсныг бид сайн мэднэ. Тэрбээр “Миний бие иргэн Г.Сарангэрэлийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалан түүний гэмт хэргийн шинжтэй гэх хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй үйлдэлд өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэн оролцож байна. МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь миний үйлчлүүлэгч Г.Сарангэрэлийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон үйлдлийг удаа дараа гаргаж, түүний гэм буруу шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл сонин хэвлэл, телевизүүдээр зураг дүрстэй нь гаргасан нь Үндсэн хуулийн 16.13, 16.14, 16.17,  ЭБШХ-ийн 6.1, 10.4, 13.1, 14.1 дэх хэсэг, ИХ-ийн 497, 511-р зүйл, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалийн 11.1, Хүний эрхийн Хорооны Зөвлөмжийн 13.7 дахь хэсэг зэрэг бусад холбогдох олон заалтуудийг ноцтой зөрчсөн байна. Тэрбээр шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй этгээд байж миний үйлчлүүлэгчтэй уулзаж, түүнтэй зүй бус харьцан, сэтгэл санааны хүнд дарамт үзүүлж, амиа хорлох нөхцөл байдлыг бүрдүүлж, УИХ-ын гишүүний Эрх зүйн байдлын тухай хуулийн гишүүний хориглох ёс зүйн журмыг зөрчсөн байна. Мөн МАХН-ын ёс зүйн холбогдох дүрмийг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тэрбээр мэдлэг боловсрол, зан харилцаа, ёс суртахууны өндөр соёлыг эзэмшсэн байх үүрэгтэй юм. МАХН шударга ёсыг дээдэлж бурууд нүд хурц гэсэн уриаг үндсэн зарчмаа болгон ажилладаг нам гэж ард түмэн ойлгодог тул О.Баасанхүүд шударгаар хариуцлага тооцож өгөх нь зүйтэй байна. Иймд 2012 оны долдугаар сард МАХН-аас УИХ-ын гишүүнээр томилон ажиллуулах тухай шийдвэрийн О.Баасанхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгож түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж өгнө үү.” гэж байсан. Харин өнгөрсөн оны босгон дээр намынхаа дотоод дүрэм, журмыг зөрчиж хагаралдуулсан, албан тушаалаа урвуулан ашиглаж төрийн ордонд шөнө дөлөөр хурал зохион байгуулсан гэх үндэслэлүүдээр эгүүлэн татуулах үүргээ биелүүлжээ.

Мөн дараагийн хүн бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү. Тэрбээр сонгогдсон тойрогтоо чамгүй хөрөнгө хаядагч төр түших сонирхолгүй мэт араншинтай нэгэн. Ер нь төрийн ордонд хааяа л нэг заваараа орж гардаг гэхэд нэг их хилсдэхгүй. Тиймээс ч хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба  нар Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон Б.Наранхүү гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах асуудлаар өчигдөр  Үндсэн Хуулийн Цэцэд ханджээ.  Үндсэн Хуульд 'Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална' гэсэн байдаг. Гэвч Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хангалттай суухгүй байгаа нь  үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй хэмээн тэд үзсэн байна. Энэ асуудлыг нь харин Дундговьчууд зөвшөөрөхгүй л болов уу... Учир нь гишүүний ярьснаар Дундговьчууд хэрүүл хийх дургүй, улс орноо, орон нутгаа л хөгжүүлэх сэтгэлтэй эрхэмүүд байдаг гэсэн. Хурдан морь, үнэтэй эдлэлээр бялуурсан эрхэм Б.Наранхүүд нэг сайн тал байна. Тэр нь юу гэвэл ажлаа л тасалдаг болохоос өөр зөрчилгүй аж. Ийнхүү 2018 оны эхэнд 76-3=73 хэмээх бодлогыг бодсон хүмүүс төрийн ордонд нэлээд их байна. Ямартай ч нэр дурдагдаад байгаа энэ гурван эрхэмийг эгүүлэн татвал дараа дараагийн хасагдагч нар нь хэн байх бол. “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг шиг дээрх гурван эрхэм хэл амгүй саарал ордноос явахгүй нь л тодорхой.

В.Нэргүй

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (85.126.26.10)
    Bandaashiig hurdan tsaazalya
    2018 оны 01 сарын 05 | Хариулах
  • зочин (202.9.42.213)
    Баасанхуу намаа гэдэг бол дарга нартайгаа уг хэлээ ололцох хэрэгтэй байсан юм Нэг л их гомдсон хун шиг зурагтаар яриад намын нехедее муулаад байсан
    2018 оны 01 сарын 04 | Хариулах
  • uugan.od (222.116.160.110)
    turuu tseverel ih hurliin gishuuni nasiig 45.s deesh gej oruulah mongolchuud 40 hursen er gej
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.182.39)
    M.Enkhboldtoi gazar uhral, zavhral mandan badarnaa gej.
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (43.242.243.189)
    Махн ыг баасанхүү л нам шиг авч явж чадна. Өөр хэн ч биш. Энхбаярын хувийн нам юмуу мөн донгосвоо
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (43.242.243.189)
    Өгөр өвгөн намбар энхбаяр залуусын толгойг мөлжиж дуусдаггүй яачихсан амьтан бэ. Энэ энхбаяр гэгч олон залуусын хувь тавилангаар тоглосон доо. Л энэбиш ш отгонбилэг о энхсайхан м зэнээ о дашбалбар гээд одоо шийлэгдамба баасанхүү гээд цааш хичнээн үргэлжлэх бол. Бурхан минь энэ бугийг зогсоож хайрла
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
  • Zochin (202.21.108.225)
    Enhboldod hariutslaga tootsoj erguulen tatah heregtei bna hulgai hahuul 2 t idegdsen nowsh mongoloos nileen yum tsaash nj hiigee de buh horongiig ni huraaj zailuulah heregtei baasanhuu harin ichih heregtei shu enhbayariin oimsnoos sugarch tord orj irsenee sain bodoh bsan yum da duugai dotoroo zalbiraad l yawj bhgui namaa hutgana uimuuleh hereg yu baiwaa mal shig amitan bga biz odoo boliwol taarna
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.36.207)
    Эрдэнэтчүүд жорлонхүүг тарвагадоржтой цуг дүүжлэхээр олс бэлдсэн шүү ирвэл үхнэ гэж мэдээрэй.
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
  • kkkk (66.181.170.117)
    Дугдговьчуудад нээх харамсаад байх зүйл алга даа, зайлж байвал сайн л байна
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (139.5.219.41)
    chimeegui suusan chimeegui suugaaguigeer yalgadag zadag bolj undsen huul ingevel ch gajuudna
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.178.233)
    ,,Сахалт их евее минь ирвэл эднийг ечиггvй цаазлана даа
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.43.228)
    Дээрх гуравыг М.Энхболдтой хамт явуулах нь зүйд нийцнэ
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • zochin (103.229.121.208)
    Baasanhuug.erguulen.tatah.ni.zuv.M.Enhboldod.hariutslaga.hezee.tootsoh.yam.bee.haraad.l.bna.shuu
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.140.138)
    Заалтуудийг гэж бичихгүй заалтуудыг гэж , эрхэмүүд биш эрхмүүд гэж бичих байхаа В. Нэргүй гэдэг хүнээ зөв бич. Энэ бол эх хэлээ дээдэл дараа нь муулах илтгэлээ бич
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • htht (103.57.95.169)
    ХУЛГАЙЧ НАР МИНЬ БААСАНХҮҮГ ЗҮГЭЭР БАЙЛГА
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.212.119.72)
    Баасанхүүг зайлуулах хэрэгтэй ш тэй юу хийсэн юм хутган үймүүлэгч Өгөр толгойт
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Иргэд (202.72.245.203)
    БАНДААЖ БАЦААН ӨӨРӨӨ Л ЗАЙЛААД ӨГ ТЭГВЭЛ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ ШҮҮ ЯЛГАДАСБАНДИ ЯАХАВ ЯЗГАНАЖ Л БАЙГ МИ ОВОГТЫН АН ДАХЬ БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ ЯАХЫГ АНЫХАН ӨӨРСНӨӨ МЭДСҮГЭЙ
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (139.5.216.85)
    Баасанхуу гишуун болоод хууль бусаар намын дарга болж намаа хагаралдуулж байгаагаас харахад л ямар хун бэ гэдэг нь тодорхой хол явахгуй дээ
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • зочин (202.21.113.110)
    тиймээ ийм улс энэ эх орныг авч яваад байна шүү дээ нөгөө 60тэр бум нөгөө Хурц ах нөгөө овтшаар ийм ил хэрэг юм биш үү
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.24.159)
    Бандааштулга бол тэр бутач хүүхэдтэй дуучин хочтой Нара нтр-тэйгээ гошноголцоод л гудам буудал саундаа байх ёстой нөхөр
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.38.205)
    чи битгий хуц . шээсэнхүүг эрдэнэтийн захын хүн зодно за юу? өмхий хөгжлийн бэрхшээлтэй шээсэнхүү
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.31.244)
    Энхбаярын ээлжит золиос нь баасанхүү юу. Энэ өгөр өвгөн монгол залуусын толгойг залгиж ханаагүй юу
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    95438484♥♡ 99793747 ♥♡ 993797905 ♥♡ 99474538 ♥♡ 994333311 ♥♡
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    80501304 ♥♡ 88003585 ♥♡ 88003980 ♥♡ 95940272 ♥♡ 80202258 ♥♡ 95434572
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    24tasg.mn
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.38.129)
    Мөөн мөн бөгс рүү хошуугаа шургуулсан Жорлонхүүг ордноос зайлуулж элбэгдорго ахынх нь хамт хутгалж алах хэрэгтэй.
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
  • R (43.242.243.113)
    Bichee chee Baasankhuu gaigyi baihoo . Harin nuguu 2 bol yavsan deeree
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
    • Иргэн
      Баасанхүү бол улс төриин золиос л болж байгаа биз . Нөгөө хоёр бол зайлах хэрэгтэй . М ЭНХБОЛД одоо зайлаад зайгаа тавьсан нь дээр дээ төриин албыг арилжигч төрөөс зайл энэ хүнииг эргүүлэн татах хэрэгтэй
      2018 оны 01 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    7 цаг 40 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    8 цаг 15 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    8 цаг 24 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    8 цаг 26 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    8 цаг 49 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    9 цаг 5 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    9 цаг 26 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    10 цаг 37 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    10 цаг 56 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    11 цаг 28 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    11 цаг 52 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    12 цаг 3 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    12 цаг 7 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    12 цаг 38 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    12 цаг 41 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    12 цаг 58 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    13 цаг 33 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    14 цаг 58 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    15 цаг 38 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    15 цаг 58 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК