1992онд СУИС-д элсэж эргэлт буцалтгүй Урлаг сонгосон дуучин Ж.Алтанцэцэгийг чамгүй хөдөлмөрч нэгэн гэдэг.
1992онд СУИС-д элсэж эргэлт буцалтгүй Урлаг сонгосон дуучин Ж.Алтанцэцэгийг чамгүй хөдөлмөрч нэгэн гэдэг. Тиймдээ ч улсын баяр наадмын өмнөх өдөр МУГЖ хэмээх цол тэмдгээр энгэрээ мялааж, үзэгч сонсогчиддоо бэлэг барьсан билээ.Сонсогч, фэнүүддээ барих ээлжит бэлэг нь өөрийн гурав дахь бие даасан тоглолтоо аравдугаар сарын 29,30-ны өдрүүдэд хийхээр бэлтгэлдээ ороод байгаа аж. Манайдаа л дөнгүүр гэгдэх хөгжмийн найруулагч, продюссеруудыг өөрийн ‘‘Pro Sound’’ студидээ ажиллуулдаг тэрээр урлагийн сургууль нээх мөрөөдөлдөө автаад байгаа гэнэ.
Ц.Болор



















































