Зургаадугаар сарын сүүлээс өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа Хойд Солонгост 220 мянган хүн орон гэргүй болоод байна.

Зургаадугаар сарын сүүлээс өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа Хойд Солонгост 220 мянган хүн орон гэргүй болоод байна. Сүүлийн хэдэн долоо хоногт 169 хүн амиа алдаж, 400 гаруй иргэн сураггүй алга болжээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр 8600 байшин сүйрч, 43,770 нь намагт шигдэж, 1400 сургууль, эмнэлэг, үйлдвэрийн барилга ашиглах боломжгүй болсон аж. Мөн 65 мянган гектар тариан талбайн сүйдсэн тул хүнсний хомсдол үүссэн байна. Тиймээс НҮБ-ын хүнсний асуудал эрхэлсэн байгууллагаас онц байдал зарлан хүнсний тусламж үзүүлжээ. Тус байгууллагаас өнгөрсөн долоо хоногт гамшигт нэрвэгдсэн бүсийн хүн бүрт өдөрт 400 гр хүнсний бүтээгдэхүүн оногдох тусламжийн бараа явуулсан. Гэсэн ч тэр хүнс хэзээ Хойд Солонгосын иргэдэд хүрэх нь тодорхойгүй байгаа гэв.
Өнгөрсөн сард НҮБ-ын хийсэн судалгаагаар тус улсын хүн амын гуравны хоёр нь хүнсний дутагдалтай амьдардаг гэсэн тооцоо гарчээ.
Б.Баяр