
Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийг мюзикл
хэлбэрээр найруулж, үзэгчдэд хүргэж байсан уран бүтээлчид дахин
нэгдэхээр болжээ

Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийг мюзикл хэлбэрээр найруулж, үзэгчдэд хүргэж байсан уран бүтээлчид дахин нэгдэхээр болжээ. Тэд энэ сарын дундуур "Найрын ширээний ууц" жүжгээ тавихаар болсон аж. Мюзиклийн гол дүрд Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, “Маск” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан П.Эрдэнэзаан, Соёлын тэргүүний ажилтан Д.Бямбацогт, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Х.Манлайбаатар, Ө.Мөнх-Эрдэнэ нар тоглосон байсныг та бүхэн санаж байгаа байх. Харин ерөнхий продюссер нь жүжигчин Амбий бөгөөд мюзиклийн хэсэгт дүр бүтээжээ.
Д.Ундрах 24tsag.mn