Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо буюу Шар хоолой орчимд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан байна. Тиймээс 2025 оны долдугаар сарын 12-ноос 30-ныг хүртэл хорио цээрийн дэглэм тогтоожээ. Иргэд голомтот бүсээр зорчихгүй байх, мөн үхрийн мах сүү худалдаж авахдаа гарал үүслийг нягтлахыг албаныхан анхааруулж байна.