"Лондон 2012" олимпийн наадам найм дахь өдрөө үргэлжилж, медалийн буухиаг АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна. АНУ улс 26 алт, 13 мөнгө, 15 хүрэл, нийт 54 медальтайгаар нэгдүгээр байрт бичигдэж байна. Харин энэ жагсаалтыг олимпийн эхний өдрүүдэд манлайлж байсан Хятад улс 25 алт, 16 мөнгө, 12 хүрэл нийт 43 медаль авснаар хоёрдугаарт жагслаа. Мөн олимпийн наадам болж байгаа эзэн орон Их Британы тамирчид 14 алт, 7 мөнгө, 8 хүрэлтэйгээгр гуравт орж байна. Одоогоор 58 орны баг тамирчид ямар нэг хэмжээгээр медалийн эзэн болжээ. Харин Монгол улсын хувьд жүдо бөхийн нэг мөнгө, нэг хүрэлтэйгээр олимпийн медалийн жагсаалтад 40 дүгээр байрт бичигдэж байгаа юм.

