
Манай сайтын зүгээс уншигчдынхаа амралтанд зориулж сонирхолтой зурхай, хэрэгтэй зөвлөгөө зэргийг хүргэхийг эрмэлздэг билээ. Тэгвэл энэ удаад шиффон цэцэг хийх аргыг сонирхуулж байна. Хэтэрхий энгийн загвартай даашинз, цамцандаа гоёмсог чимэглэл хийж зүүмээр байна уу? Шиффон, тюль эсвэл торон материалыг цэцгэн хэлбэрээр хайчилж хооронд нь хатгаад л түүнийгээ энгэрийн зүү, үсний боолт, цамцны чимэглэл болгож болно.

1. Төгс цэцгийг бий болгохын тулд эхлээд нэг дэлбээг хайчлаад тойруулан 5 удаа зурна.


2. Цаасан цэцгээ хайчилж аваад торон материал дээрээ тавин тойруулан
хайчилна. Хангалттай олон ширхэгийг хайчилсныхаа дараа бүгдийг нь
нийлүүлэн зүүгээр тогтооно.


3. Давхрага тус бүрийг хөдөлгөн замбраагүй байрлалд оруулан голыг нь тогтоон оёно.


4. Төв хэсгийн доод тал болон дунд талыг нийлүүлэн гоёлын зүүгээр хатгаснаар 3D маягийн хэлбэртэй болно.


5. Ингээд л бэлэн боллоо!