

Хонины орд
Энэ ордныхон хэтэрхий шулуун өөрийнхөөрөө зантай. Юм уучихаараа бүр ухаангүй загнаж ч болох юм. Ганц хоёр хундаганы дараа ямар нэг баатарлаг үйл хийхэд бэлэн. Дөргүй бух шиг зөрүүд зан эрүүл ухаандаа захирагдахыг хүсэхгүй байдал нь хонины ордныхныг эрүүл мэнддээ муутгахад хүргэдэг ба архи ч бас үүнд өөрийн үүргээ гүйцэтгэдэг. Хэтрүүлж уувал тэдний ходоод хямарч, бөөр нь хүндрэлд ордог. Энэ ордныхон оргилуун дарс ууж болох ба хоёр гурван хундагаас хэтрүүлэхгүй байвал зүгээр. Харин улаан дарсыг хажуугийн хүндээ үлдээх нь дээр. Тэгэхгүй бол толгой нь өвдөнө. Ер нь хонины ордныхон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байвал сайн. Холих юм бол бүр ч аюултай. Тэгвэл эргэн тойрныхон нь бүгд л “бүжиглээд” л “чи намайг мэдэх үү?” болоод л юм юм л болно доо. Толгой, нүүрээ сайн хамгаалах хэрэгтэй ба учир нь түүний биеийн энэ хэсгүүд гэмтэлд өртөхдөө амархан. Согтуу бол бүр ч ойлгомжтой.
Үхрийн орд
Энэ ордныхон хал балгүй хүмүүс. Гэхдээ нэг дургүйг нь хүргэсэн бол хурдхан шиг холдсон нь дээр. Халчихсан үедээ уур нь хүрвэл хамгийн аюултай ба халаад сайхан зантай болсон үедээ ч түүнд зай нь багадаад зочдыг үймүүлж үдэшлэгийг тараачих гэмтэй. Ийм үед нь түүнийг дуулаач гэж хүсвэл хамгийн зөв алхам болно. Нэг их сайхан биш ч үнэн сэтгэлээсээ дуулна. Хэдийгээр түүнийг нарийн тансаг мэдрэмжтэй гэж хэлж болохооргүй ч тэрээр дарсны сайн мууг сайн мэддэг, үдэшлэг дээр байгаа дарснуудыг амсан үнэлж дүгнэж чадна. Гэвч энэ үйлдэл түүнд муугаар нөлөөлдөг. Учир нь түүний хоолой хамгийн эмзэг бөгөөд хүйтэн юм ууснаас болж хоолой нь өвдөх аюултай. Үхрийн ордныхон эвшээх, чангаар инээх, гар зөрүүлэх зэргээс зайлсхийвэл зүгээр. Доод эрүү нь түүний сул тал. Зүрх судасны систем нь сул тул согтууруулах ундааг хэр тааруу хэрэглэхгүй бол ачааллаа даахгүй бие нь өвдөх магадлалтай.
Ихрийн орд
Ихрийн ордныхон хурц ухаан, наргианч зан, хурц хэл зэрэг сайн талтай. Хэл ярианы чадвар сайн тул та өөрөө ч мэдэлгүй нэг мэдэхэд л түүнд татагдчихсан байх вий. Тэд архины төрлийн ундааг нэг их анхаардаггүй. Архитай архигүй амьдралд нь сайхан учир тэдэнд сэргээш хэрэглэх шаардлага байдаггүй. Заримдаа хуурай дарс ганц шимэх нь бий. Мөн Мускат /задь/ мэт тансаг амттаныг үнэлж чадна. Эдгээр дарсыг бага хэмжээгээр уувал бие организмд нь дутагдаж байгаа зарим микроэлемэнтийг нөхөх боломжтой. Хэтрүүлж уусан тохиолдолд өглөө толгой хагарчих гэж сэрэх ба эргэн тойрных нь бүх юм дургүйг нь хүргэх болно. Халамцуу үедээ Ихрийн ордныхон ямар нэг адал явдал хайсны огт хэрэггүй шүү. Ийм юмнаас зайлсхийж үзээрэй. Эс тэгвэл аваар осол мэт азгүй тохиолдол өртөж магадгүй ба ер нь энэ ордныхон бусад ордныхонтой харьцуулахад осолд хамгийн их өртдөг.
Мэлхийн орд
Энэ ордныхон төралхийн тансаг амттанд дуртай хүмүүс. Тансаг ширээ засаж зочдоо гайхшруулдаг. Сэтгэлийн нарийн хөг, сэтгэл зүйн тогтворгүй байдлаас болж мэлхийнхэн согтууруулах ундаанд туйлын болгоомжтой хандах ёстой. Юшар айраг хүртэл таагүй нөлөө үзүүлнэ. Нэгдүгээрт, сэтгэлээр унаж, уйтгарлах болно. Тэгээд л өөрийгөө өрөвдөж эхэлнэ. Хоёрдугаарт, ходоод нь дарс хүлээж авч чадахгүй эсэргүүцэх болно. Хэрвээ найр хуримд оролцох болвол ганц хоёр хундага архи уух юм уу сайн чанарын хундага дарс л уух хэрэгтэй. Мэлхийн ордныхон бусад ордноос илүүтэйгээр архины төрлийн ундаанд татагдах хандлагатай. Тэдэнд фтор агуулсан Рислинг, Токай, Мускатель мэтийн дарс илүү зохино. Юу ч уусан өглөө толгой өвдөх нь баталгаатай. Тиймээс огт уухгүй байсан нь дээр ба хувиа Арслангийн ордныхонд үлдээхэд болох юм.
Арслангийн орд
Амьтдын хаан, язгууртан шинжтэй энэ ордныхныг албан ёсны хүлээн авалт, дээд хэмжээний уулзалт болон ер нь хүн олноор цугласан газар олж харж болно. Арслангийн ордныхон “алтан дундаж” гэдэг зүйлийг огт ойлгодоггүй. Зугаалвал зугаалсан шиг л зугаалдаг ба энэ тухай бүгд сонссон дуулсан байдаг. Арслангийнхан өөрийнхөө зүрхийг сайн бодож хайрлах хэрэгтэй ба зүрх тэдний сул тал. Тэгэхгүй бол баярын дараа шартсанаасаа болж зүрх нь өвдөн зүрхний эм уух ч юм уу, эсвэл эмчид үзүүлэх хэрэгтэй болдог. Жаахан уучихсан Арслангийнхан онгироодуу тэнэг болдог ба нэр төрөө хамгаас илүү хайрладаг Арслангийнханд энэ нь маш муу үр дагавартай. Түүнээс гадна ууж байхдаа тамхи татаж болохгүй. Учир нь тамхи архины биед үзүүлэх нөлөөг ихэсгэдэг. Уухаас өөр аргагүй болсон тохиолдолд ширээн дээрээс сайн чанарын эсвэл сахар ихтэй дарс хайсан нь дээр.
Охины орд
Үдэшлэг хүлээн авалт цаг үрсэн дэмий зүйл гэж охиныхон боддог. Тэд баар, хүлээн авалт зэрэг газраар бараг явдаггүй. Гэхдээ дээдсийн “үүргээ” гүйцэтгэх шаардлагатай бол нэг их дуртай биш ч тансаг байдлаар үүнийг хийдэг. Энэ ордныхон архи элгэнд нь ямар муу нөлөө үзүүлэхийг мэддэг учир архины хэрэглээгээ хязгаарлахыг хүсдэг. Архитай хамт биенд нь орж байгаа хорт бодисыг хүлээн авч боловсруулах гэдэг түүний эмзэг элгэнд халтай хэрэг. Охиныхон зөөлөн хуурай дарс багахан ууж болно. Согтууруулах ундаа хэтрүүлсэн л бол ходоод нь хямарч, бүдүүн гэдсэн дахь микрофлор алдагдана. Энэ ордонд төрөгсдийн ихэнх нь яваандаа архины эсрэг эрс тэмцэгчид болдог. Тэднийг ойлгож болох юм аа!
Жинлүүрийн орд
Жинлүүрийнхэн олонтой наргиж суух дуртай. Гэвч дарсан байцаа, давсалсан өргөст хэмх, шарсан мах мэт даруулга хэрэглэдэггүй, амттанаар даруулах, эсвэл огт даруулгагүй уудаг тул хурдан согтдог. Чихэрлэг зүйлс архи цусанд хурдан нэвчихэд нөлөөлдөг учиртай. Маргааш нь толгой нь эргэж ет нь л тун муу байдаг. Ер нь жинлүүрийнхэн бме сайтай сэтгэл зүйн хувьд тогтвортой хүмүүс байдаг. Тэдний хувьд гол аюул нь хоол ба архи хэтрүүлэн хэрэглэх явдал бөгөөд үүнээс болж элэг, бөөр, толгойн өвчтэй болдог. Иймээс тааруулж уухыг хичээх хэрэгтэй.
Хилэнцийн орд
Энэ ордныхныг бусад аль ч ордныхноос илүү уух дуртай. Цаг нь таараагүй, дээр хэтрүүлж уусан бол тэд бөөн таагүй явдалтай учирна. Өөрийгөө хянах чадвараа алддаг. Тэр бусдыг гомдоох гээд ч амжихгүй. Учир нь бусдад гэм учруулахаас өмнө өөртөө л гай тарих гээд байдаг. Заримдаа согтуугаар хэрэг тарьж амьдралаа сүйтгэх нь ч бий. Тиймээс хундага оргилуун дарс ч юм уу эсвэл үнэтэй мускат дарс ганц хундагыг шимэн өөрийгөө аюулд өртүүлж байснаас хөгжилдөж байгаа хүмүүсийг харж суусан нь түүнд дээр. Архи сексийн дайсан боловч шалиг зангийн найз гэдгийг хилэнцийнхэн мартах ёсгүй.
Нумын орд
Ямарваа үдэшлэг дээр хамгийн дуу шуугиантай хүмүүсийн дунд байдаг. Олон юм хийх дуртай шигээ гашуун юм ч бас балгах дуртай. Хичнээн олон авъяаслаг нумынхан хөөрхий элгээ церроз болгосон гэх вэ. Ээлжит үдэшлэгт явахдаа энэ тухай мартаж болохгүй. Нумынхны элэг өөхлөх хандлагатай ба архийг огт хүлээж авах чадваргүй. Гэтэл тэд 40 градусын архи балгах дуртай байдаг! Энэ ордныхон тэдэнд дутагдаж байдаг цахиурыг нөхөхөд усан үзмийн дарс бага хэмжээгээр уувал зүгээр. Эрүүл үедээ ч нумынхан яаруу сандруу явдаг учир аваар осолд орох хандалага ихтэй ба согтуу үедээ машин жолоодох тухай яриад ч хэрэггүй. Иймэрхүү туршилтаас энэ ордныхон зайлсхийх ёстой.
Матрын орд
Нэр төрд дуртай энэ ордныхон ямар ч хүлээн авалтан дээр хамгийн алдартай баян хүмүүсийн дунд ордог. Гэхдээ тэд бараг ярианд, тэр дундаа маргаанд бүр оролцохгүйгээр бусдын нүдэнд аль болох бага өртөхийг хичээн даруухан загнаж бусдыг хөндлөнгөөс ажиглаж суудаг. Согтууруулах төрлийн ундаанд тэр бүр дурлаад байдаггүй. Сэтгэлээр унах хандлагатай. Архины ачаар амарч, юмыг мартаж чадахгүй гэдгийг нэгэнт ойлгосон байдаг. Хэт их согтсон ч Матрынхан түүнд тулгарсан асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа гэдгийг ухамсарлаж байдаг ба үүнээсээ болоод улам ч их гутардаг. Архинд ийнхүү “ухамсартай” ханддаг учир архийг хэтрүүлнэ гэж айхын хэрэггүй.
Бумбын орд
Олон танилтай, олныг хамарсан арга хэмжээнд оролцох дуртай. Гэвч нэг сонин тал нь ганцаараа байх бас дуртай. Гэвч аль ч тохиолдолд, хаана ч байсан, хүмүүсийн дунд байна уу, ганцаараа байна уу эргэн тойрноо болж байгаа юм бүрийг хурцаар тусгаж авдаг. Бумбынхан болгоомжтой хандах ёстой. Бага хэмжээгээр виски, конъяак, мускат мэт сайн, үнэтэй дарс уухад зүгээр.
Загасны орд
Юм уух дуртай. Мөстэй ус өдөртөө 10-12 аяга кофе юм уу, цай, жимсний шүүс, содтой ус гээд л. Архинд амархан дасдаг учир согтуурах ундаанд дурлах хэрэггүй гэдгийг Загасныхан сайн мэддэг. Аливаа баяр ёслолд оролцоа урилга авсан тохиолдол бүртээ болгоомжтой хандах хэрэгтэй. Хоол идэхдээ ч болгоомжтой бай. Тэд хордлого авах хандлагатай учир эргэлзээ төрүүлсэн мөөг, салат идэх хэрэггүй. Ширээн дээр байгаа бүх төрлийн ундаа, дарс, архийг амтлах дуртай тул улаан, цагаан дарс холих,архийг шар айргаар даруулах зэргээр уусаар маш их шартдаг.Үдийн хоолны өмнө апертив, хоолны дараа хундага ликёр уудаг загасныхан бүгд архичин болчих нь ч юу юм. Гэхдээ л зөөлөн, юманд автамтгай зангаасаа болж энэ ордныхон ийм гашуун юманд дурлах нүгэлтэй болчих хандлагатай.
Д.Ундрах 24tsag.mn