
МҮАН-ын зүгээс Н.Энхбаярт оноосон дөрвөн жилийн ялыг дараагийн шатны шүүх хурлаар хэлэлцэж зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Тус намтай УИХ-д нэг эвсэл болж өрсөлдсөн МАХН-ын дарга хүнд байдалд орсон ч сонгогчдод амласан амлалт, бусад намтай хийсэн гэрээнийхээ дагуу Засгийн газрыг яаралтай байгуулах ёстой гэж үзсэн аж. Харин МАХН болон нийт "Шударга ёс" эвслийн Удирдах Зөвлөлийн гишүүд одоогоор энэ талаар тодорхой байр сууриа илэрхийлээгүй байна.
Т.Гэрэл