
Автобензин, дизелийн түлш тоо хэмжээгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 47.7%-иар буюу 142531 тонноор өссөн байна.

Автобензин, дизелийн түлш тоо хэмжээгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 47.7%-иар буюу 142531 тонноор өссөн байна. Үүнээс 90 хүртэл октантай автобензиний импорт 4675 тонноор, 90-ээс дээш октантай автобензин 20496 тонноор, дизелийн түлш 117360 тонноор тус тус өссөн ажээ. Мөн суудлын автомашины импорт 30.2%-иар буюу 4794 тоо ширхэгээр өнгөрсөн оны мөн үеэс буурсан байна. Гэхдээ гаалийн үнэлгээ нь өссөн үзүүлэлттэй байна. Онцгой албан татвартай барааны импортыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 75.0%-иар буюу 400.4 тэрбум төгрөгөөр өсөж, ногдуулсан татвараар 1.0% -иар буюу 1.7 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Д.Ундрах 24tsag.mn