
“Шинэ орон сууц-2012” намрын уламжлалт төрөлжсөн үзэсгэлэн энэ сарын
17-19-нд МҮЭСТО-д гарахаар боллоо. Барилгын мэдээлэл, судалгаа,
сурталчилгааны “Координат инфо” төвөөс зохион байгуулах тус үзэсгэлэнд
орон сууцны барилгууд, амины орон сууцны компаниуд оролцохын зэрэгцээ
банк, санхүү болон даатгалын байгууллагууд оролцож, иргэдэд цогц
мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх юм байна

“Шинэ орон сууц-2012” намрын уламжлалт төрөлжсөн үзэсгэлэн энэ сарын 17-19-нд МҮЭСТО-д гарахаар боллоо. Барилгын мэдээлэл, судалгаа, сурталчилгааны “Координат инфо” төвөөс зохион байгуулах тус үзэсгэлэнд орон сууцны барилгууд, амины орон сууцны компаниуд оролцохын зэрэгцээ банк, санхүү болон даатгалын байгууллагууд оролцож, иргэдэд цогц мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн үзэсгэлэнгийн хүрээнд энэ сарын 17-ны 14.00 цагт сургалт семинар зохион байгуулах бөгөөд үүнд “Координат төв”-өөс орон сууцны барилгын үнэ, байршлын мэдээллийг танилцуулах, ЗТБХБЯ-наас орон сууц худалдан авахад анхаарах зүйлс, талбайн хэмжээг хэрхэн тооцох, мөн орон сууц захиалах гэрээний нөхцөлд анхаарах зүйлсийн талаар хуульч мэдээлэл, зөвлөгөө өгөх аж.
Д.Ундрах 24tsag.mn