
АН-ын зүгээс шинэ Засгийн газрын бүтэц, сайд нарын нэрийг ирэх долоо хоногт ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэдгээ мэдэгдээд байгаа. Харин эх сурвалж маргааш АН-ын гишүүд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хамтарсан Засгийн газрын шинэ ерөнхий сайдыг танилцуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээллээ. УИХ байгуулагдаад хуульд заасан хугацаандаа Засгийн газраа байгуулж чадахгүй бол тардаг. Тиймээс АН-ынхан ирэх долоо хоногт энэ ажилдаа шуурхайлан орох гэж байна. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудлаас болж "Шударга ёс" эвсэл Засгийн газарт орох гэрээгээ цуцалж магадгүй нөхцөл үүсээд байгаа билээ. Гэхдээ тус эвслийг бүрдүүлдэг МҮАН-аас хувь хүний асуудал биш төрийн ажлыг түрүүнд тавих ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Харин ерөнхий сайд С.Батболд АН-ын дарга Н.Алтанхуягт ажлаа хүлээлгэж өгөхөөр Лондонд хийх айлчлалаа түр хугацаагаар хойшлуулаад байгаа юм.