
Өнөөдөр Вьетнамын нийслэлд 100 гаруй жагсагчид ижил хүйстнүүдэд тэгш эрх олгохыг шаардаж жагссан байна.

Өнөөдөр Вьетнамын нийслэлд 100 гаруй жагсагчид ижил хүйстнүүдэд тэгш эрх олгохыг шаардаж жагссан байна. Жагсагчид солонгын өнгөтэй дарцаг барин унадаг дугуй, мотоцикл унан явсан ба жагсаал арван км орчим үргэлжилсэн байна. Хэдийгээр вьетнамд нийгэм ижил хүйстэн хүмүүсийг хүлээн авч эхэлж байгаа ч доромжлол байгаа хэвээр гэнэ. Хэдхэн жилийн өмнө вьетнамчууд гомосексуалийг “нийгмийн ад зэтгэр” гэж үздэг байсан бол саяхнаас ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиндаа зөвшөөрчээ. Ингэснээр ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн азийн анхны улс болж байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn