
Монголын үндэсний олон нийтийн телевизийн Дуу хөгжим чимэглэлийн
албанаас анх удаа монгол хөгжмийн сан хөмрөгийн баяжилтанд зориулан
хөгжмийн зохиолч, ая зохиогч, нийт хөгжим сонирхогч, үзэгчдийн дунд
телевизийн чимэг хөгжмийн уралдаан зарласан билээ.

Монголын үндэсний олон нийтийн телевизийн Дуу хөгжим чимэглэлийн албанаас анх удаа монгол хөгжмийн сан хөмрөгийн баяжилтанд зориулан хөгжмийн зохиолч, ая зохиогч, нийт хөгжим сонирхогч, үзэгчдийн дунд телевизийн чимэг хөгжмийн уралдаан зарласан билээ. Телевизийн монгол чимэг хөгжим зохиох уралдаанд 21 дан хөгжмийн бүтээл өрсөлдсөнөөс шүүгчид тэргүүн байр эзлэх дан хөгжмийн бүтээл ирсэнгүй гэж үзээд хоёрдугаар байранд хөгжмийн зохиолч Д.Батаагийн "Чиний тухай миний бодол", "Намайг угтсан өглөө", Монгол Улсын гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч Г.Тэрбишийн "Шилийн эрсийн салхи", "Манант хайрхан" бүтээлүүдийг шалгаруулсан байна. Тэгвэл гутгаар байрт Б.Мэнд-Амар "Буурал морь", "Морин хуур" наадмын тэргүүн шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөнхжаргал "Найзаа нааш ир", М.Хатанбаатар "Нутгаа саналаа би" зэрэг бүтээлүүд шалгаруулжээ.
Д.Ундрах 24tsag.mn