
Өнөөдөр Н.Баяраа хэвтээ, суугаа, босоо байрлалаас буудах урт бууны 50 метрийн төрөлд 16.00 цагаас өрсөлдөнө.

Өнөөдөр Н.Баяраа хэвтээ, суугаа, босоо байрлалаас буудах урт бууны 50 метрийн төрөлд 16.00 цагаас өрсөлдөнө. Гурван байрлалаас буудах энэхүү тэмцээний нийлбэр дүн бүх байрлалаа буудсаны дараа гарах юм. Үүнээс эхний найман тамирчин медалийн төлөө буудна.
Лондоны олимпийн онч сорих буудлагын урт бууны 50 метрийн хэвтээ байрлалаас буудах төрөлд өрсөлдсөн тэрээр 588 оноо авч 40 дүгээр байрт бичигдсэн. Ингэснээр манай тамирчин Н.Баяраа шигшээ тоглолтод шалгарч чадаагүй билээ.
Ц.Болор