Өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан.

Өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан. Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдлоо өнгөрсөн сарын 20-нд хүргүүлсэн юм. Харин уг хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхийн шүүгчид хуваарилах юм байна. Хуульд зааснаар шүүгчид хэргийг хүлээн аваад 30 хоногийн дотор багтаан хянан хэлэлцдэг аж. Тэгэхээр тэдний гомдлыг энэ сардаа багтаан хэлэлцэхээр болжээ.
Б.Чимэг