БОАЖЯ-ны сайд Д.Цогтбаатар, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь болон мэргэжлийн хяналт, Усны газрын байцаагчид Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулдаг хайрганы карьеруудад гэнэтийн шалгалт хийжээ.

БОАЖЯ-ны сайд Д.Цогтбаатар, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь болон мэргэжлийн хяналт, Усны газрын байцаагчид Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулдаг хайрганы карьеруудад гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтаар байгаль экологийн хохирлын үнэлгээ хийлгээгүй 10 байгууллага, энэ оны төлөвлөгөө гаргаагүй 5 компанийн үйл ажиллагааг зогсоохоор болсон байна. Нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 50 аж ахуйн нэгжээс 34 нь байнгын үйл ажиллагаатай байгаа аж. Эдгээр компани Хан-Уул дүүргийн 12, 13, 14 хороо, Төв аймгийн Алтанбулаг сумын хилийн зааг орчимд ажиллаж байгаа юм байна.
Б.Золбоо