Өчигдөр 23.00 цагаас эхлэн Чингэлтэйн өргөн чөлөө буюу Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх 1.9 км авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Өчигдөр 23.00 цагаас эхлэн Чингэлтэйн өргөн чөлөө буюу Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх 1.9 км авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа. Тус замыг энэ сарын 16 хүртэл хааж, автозамын доорх цахилгааны шугам сүлжээ болон борооны ус зайлуулах хоолой тавих ажлыг гүйцэтгэхээр болжээ. Энэхүү ажлыг “Эко тогтоол” ХХК хийхээр гэрээ байгуулан ажиллах болсныг Нийслэлийн авто замын газраас мэдээлэв. Тиймээс тус замыг сонгохгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Б.Золбоо