

Тэмцээнд оролцсон 50 гаруй тоглогчдын гуравны хоёр нь спортын зэрэгтэй тоглогчид байсан юм. “Боргио лиг” тэмцээний эмэгтэйчүүдийн ангиллын дүн гарахад 6 тоглолтын нийлбэр дүнгээр Б.Мягмарцэнд 158,50 дундаж оноогоор бусдыгаа хошуучилж,4 дахь удаагаа лигийн тэмцээнд түрүүллээ.
Гурав дахь жилдээ, сар бүр явагдаж буй энэхүү тэмцээний цар хүрээ, оролцогчдын тоо нэмэгдэж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнээс эхлэн зэрэглэл ахиж,спортын цол,зэргийн нэгдсэн ангиллын нормативт болзол бүхий тэмцээний тоонд багтах болсон нь тоглогчдын ур чадвар, дундаж онооны үзүүлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой болж байна.
Ц.Болор