
Өнөөдөр МАХН-МҮАН-ы "Шударга ёс" эвслийн бүлэг хуралдахаар төлөвлөсөн ч одоогоор цаг нь товлогдоогүй байна. Энэ хурлаар МАХН-ын дарга Н.Энхбаярт дөрвөн жилийн ял оноосон, үүнд хэрхэн хандаж цаашдын улс төрийн алхмаа хийх вэ гэдгээ хэлэлцэх аж. Тус эвлийн гишүүд одоогоор байр сууриа нэгтгээгүй байгаа юм. Өнөөдөр АН-ын зүгээс шинэ Засгийн газрын тэргүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх сураг байгаа. Тиймээс "Шударга ёс" эвсэл ч үүнтэй зэрэгцэн Засгийн газарт үлдэх үү, хамтарсан гэрээгээ цуцлах уу гэдгээ ярилцана гэж эх сурвалж мэдээллээ.