"Лондон 2012" олимпийн наадамд авсан медалийн тоогоороо АНУ өчигдөр тэргүүлж байсан бол хамгийн сүүлийн мэдээгээр Хятад улс нэгдүгээр байрт бичигдэж байна. Хятад 30 алт, 17 мөнгө, 14 хүрэл нийт 61 медаль авсан бол АНУ 28 алт, 14 мөнгө, 18 хүрэл нийт 60 медальтай болжээ. Харин гурав дугаар байрт 16 алт, 11 мөнгө, 10 хүрэл нийт 37 медаль авсан олимпийн наадмын эзэн орны тамирчид бичигдэж байна. Монгол улсын хувьд жүдо бөхийн мөнгө, хүрэл медаль авснаар медалийн жагсаалтад 43-т оржээ.


Б.Баяр