
Египет-Израйлийн хил дээр хүнд зэвсэгтэй үл таних хүмүүс бүхий хоёр
тээврийн хэрэгсэл хил зөрчих гэж оролджээ. Нэг тээврийн хэрэгснл нь
Хойд Синайн хилийн гарц дээр дэлбэрсэн бол нөгөөг нь Израйлийн агаарын
хүчин устгасан байна

Египет-Израйлийн хил дээр хүнд зэвсэгтэй үл таних хүмүүс бүхий хоёр тээврийн хэрэгсэл хил зөрчих гэж оролджээ. Нэг тээврийн хэрэгснл нь Хойд Синайн хилийн гарц дээр дэлбэрсэн бол нөгөөг нь Израйлийн агаарын хүчин устгасан байна. Яг хэн тус халдлагыг үйлдсэн нь мэдэгдээгүй байгаа ч Египетийн үндэсний хэвлэл мэдээлэл энэ бүхэнд ислам босогчдыг буруутгаж байна. Халдлагын үеэр 16 цагдаа амь үрэгдэж, долоон цагдаа шархадсан аж. Харин босогчдоос хэд нь үхэж, хэд нь шархадсан нь тодорхойгүй байгаа юм. Египетийн ерөнхийлөгч Мохаммед Мурси халдлагын дараа цэрэг, аюулгүйн албаныхан яаралтай хуралджээ. Израйлийн Батлан хамгаалах сайд Эхуд Барак энэ явдал Египет улс Синайг хамгаалах хамгаалах хамгаалалт, хүчин чадлаа сайжруулах ёстойг санууллаа гэж үзсэн юм.
Д.Ундрах 24tsag.mn