Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Дорждулам: Сэтгүүлч хүн ёс суртахуунтай, хүнлэг, шударга байх ёстой

2018-3-06
0
ЖИРГЭХ

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ой өнөөдөр тохиож, түүхэн замнал, хийсэн бүтээсэн ажлынхаа талаар эргэн дурсацгааж байгаа билээ. Сэтгүүл зүйн түүхэнд мөрөө үлдээсэн түүхэнд мөрөө үлдээсэн, мөн анхдагчдын нэг болох ахмад сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Даваагийн Дорждулам гуайтай цөөн хором хөөрөлдсөнөө та бүхэнд хүргэж байна.

-Сайн байна уу та, сайхан хаваржиж байна уу. Сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ой тохиож байна. Танд баярын мэнд хүргэе?

-Сайхан хаваржиж байна. Баярлалаа, та бүхэндээ баярын мэнд хүргэе ээ.

-Та сэтгүүл зүйн салбарт хэрхэн хөл тавьж байсан бэ?

-Миний хувьд сэтгүүл зүйн салбарт хөл тавьснаасаа хойш өнөөг хүртэл гэж тооцвол хагас зуу гаруй жил энэ армид алба хашжээ. Салбарт хөл тавьсан үе гэвэл би ч мэргэжлийн сэтгүүлч биш малын эмч байлаа. ХАА-н дээд сургууль төгсөөдтөрсөн нутаг Баянхонгор аймагтаа малын эмчээр ажиллаж байсан юм. Тухайн үед ажлын шаардлагаар Монгол радиод нэвтрүүлэг хийж, намын “Үнэн” сонинд ганц нэг юм бичдэг байв. Үүнийг олж харсан удирдах төв хорооныхон намайг сэтгүүлч болгох шаардлага тавьж, Үнэн сонины дэргэдэх Хөдөө аж ахуйн сонинд ажиллуулахаар болсон. Гэвч нөхөр маань Куба улсад элчин сайдаар явах болж, уг ажлыг хойш тавихаас өөр аргагүйд хүрсэн юм. Харин хоёр жил болоод ирэхэд Үнэн сонины хөдөө аж ахуйн хэлтэст утга зохиолын ажилтнаар шууд авсан. Тэр цагаас хойш буюу 1963 оноос л сэтгүүлч гэдэг эрхэм нэрийг зүүж яваа. Бидний хийж буй ажил тэр чигээрээ нийгмийг соён гэгээрүүлэхэд л чиглэдэг, сайхан мэргэжил шүү.

-Нэг намын удирдлагатай, диктатуртай байсан учир намын даалгаврыг зайлшгүй биелүүлэх ёстой болно?

-Тэгэлгүй яах вэ. Үгүй гэж хэлэх эрх байхгүй шүү дээ. Өөрийн дураар асуудлыг шийднэ, ажлаа сонгох боломжгүй. Төв хороо бүх юмыг л шийддэг байлаа. Нэг намын тогтолцоотой байсан болохоор нам ямар даалгавар, үүрэг өгнө түүнийг л биелүүлнэ.

-Мэргэжлийн сэтгүүлчээр суралцаагүй хэрэг үү та?

-Суралцалгүй яах вэ. Тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын Коммунист намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангид 1969 онд элсэн орж 1971 онд мэргэжлийн сэтгүүлч болон төгссөн дөө.

-Таныг гадаад дахь сэтгүүлчдийн анхдагч гэдэг?

-Тийм. Гадаадад суух монгол сэтгүүлчдийн анхных нь. Эмэгтэй сэтгүүлчдээс анхдагч гэсэн батламжийг Сэтгүүлчдийн төв байгууллагаас надад гардуулсан. Хойд хөршид буюу Москвад 1972-1979 он хүртэл Үнэн сонины сурвалжлагчаар ажилласан. Ингээд нутагтаа ирж гурван жил ажиллаад байж байтал дахин Москваг зорих хэрэг гарсан юм. Яагаад гэвэл нөхөр маань Ленинградад ерөнхий консулаар томилогдсон болохоор тэр. Би ч ажлаа хүлээлгэн өгөөд явах хүсэлт гаргахад намын төв хорооноос хүсэлтийг хүлээн авахгүйгээ илэрхийлж, сурвалжлагчаараа ажил гэснээр хоёр дахь удаагаа Монгол Улсаа төлөөлсөн сэтгүүлчээр тус улсад ажилласан даа.

-Социалист нийгмийн үед европын улсууд хаалттай байсан цаг. Тэр цагт бас европ дахь сэтгүүлч байсан гэж дуулсан?

-Капиталист улс орон гээд хаалттай байсан. Хөрөнгөтөн, дарангуйлагч гээд үзэхгүй. Нэг намын тогтолцоотой, бодлого нь л тийм байсан юм чинь. Харин одоо бол өөр болсон. Эргэн дурсвал хэвлэлийн хэрэгсэл цөөхөн, сэтгүүлчдийн тоо ч бага байж. Ганцхан орос, хятдад л сэтгүүлч ажиллаж байлаа. Хятдад бол сүүлд л дээ, Монцамэ агентлаг сэтгүүлчээ ажиллуулсан юм. Миний хувьд гадаад дахь сэтгүүлчдийн анхдагч нь. Мөн латин америк дахь сэтгүүлчээр анхных нь шүү дээ. Хаалттай улс, оронд сэтгүүлчээр ажиллах болсон түүх маань бас л нөхрийн маань ажилтай холбоотой. 1988 онд Кубад нөхөр элчингээр явахад бас ажлаа өгөх хүсэлт гаргаж байсан юм. Гэтэл Түдэв эрхлэгч төв хороотой ярилцаад латин америкийг хариуцсан сэтгүүлчээр явуулсан. Тус албыг 1992 он хүртэл хашсан даа. Анхны гадаад дахь эмэгтэй сэтгүүлч, анхны гавьяат гэсэн өргөмжлөлийг сэтгүүлчдийн байгууллагаас өгсөн юм шүү дээ. Өнөөдөр тэтгэврийн хөгшин болсон ч мэргэжил тэтгэвэрт гардаггүй гэдэгчлэн ганц нэг юм бичиж сонин хэвлэлд нийтлүүлж байгаа. Насаараа хийсэн ажил, түүндээ дуртай болохоор нийгмийн болж бүтэхгүй дуулгах, сайныг товойлгох ажлаа хийсээр байна.

-Нас дээр гарлаа гээд зүгээр суухгүй л байгаа юм байна?

-Нутгийнхаа талаар ном товхимол гаргах ажилд оролцож хоёр гурван ч ном гаргасан. Зуун жилийн ойгоор шилдэг нийтлэлийн 99 боть гаргахаар болсон. Зарим хүмүүс нийлж, цолтой нь өөрийн уран бүтээлээр боть ном бий болгож байгаа. Миний бүтээлүүд 67 дахь нь болж хэвлэгдсэн.

-Өнөөгийн сэтгүүлчдийн талаар?

-Цөөхөн сэтгүүлч байлаа. Одоо гурван мянга гаруй сэтгүүлчидтэй болж. Сайн уран бүтээл хийдэг нь байхад дүйвээнд яваа нь ч байгаа. Салбарт ажиллах хүмүүсийн талаар янз бүрийн л зүйл дуулддаг. Худалдагдсан, хүний захиалгаар бичдэг, хэн нэгний халаасанд орсон, намын гээд л. Яах вэ сэтгүүлчид тийм ч баян хүмүүс биш. Бид сэтгэл, оюун санаагаараа л баян хүмүүс. Өнөө цагт манай сэтгүүлчид нэгэн цул болж, нэг зүгт алхаж чадахгүй байна уу даа гэсэн харуусал төрж сууна. Саяхан болсон хурал ямархуу өнгө төрхтэй болов гэдгийг л харахад болно. Бүгд тал тал тийшээ харсан, нэгнээ өөнтөглөж буруутгасан л дүр төрх ажиглагдлаа. Уг нь, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа улс нэг цул байх л хэрэгтэй юмсан. Яагаад гэвэл бид чинь нийгмийн өмнө тэргүүлэн алхаж, хамтдаа гэдгийг харуулж байж л иргэдийг гэгээрүүлээд зогсохгүй, сайн сайханд урин дуудаж чадна. Энэ үүргээ л мартчихсан юм уу даа. Сэтгүүлч хүн ёс суртахуунтай байхаас гадна, мэргэжилдээ үнэнч, хэн нэгнээс хараат бусаар асуудлыг хөндөн тавьж, сайн бүхнийг товойлгон нийтэд харуулж байх үүрэгтэй.

-Өнөөдөр салбарын олон байгууллага бий болжээ. Үүнийг хэрхэн харж байна?

-Зах зээлийн нийгэмд өрсөлдөөн байх чухал. Гэхдээ хэтэрхий олдчихсон юм уу гэж харж байгаа. Хэдэн арван телевиз, сонин сэтгүүл, сайтын тоо бол зах замбааргүй. Гурван сая гаруйхан хүн амд арай л их. Гэтэл хэдэн сая хүн амтай Японд дөрвөн телевиз л ажиллаж байх жишээтэй. Зах зээлээс өмнөх үед ганц телевиз, хэдэн хэвлэлээр мэдээллээ түгээгээд болоод л байсан. Миний бодлоор сэтгүүл зүйн зах зээлд хөл тавьсан хүмүүс нэгдэж нийлж, томоохон редакци бий болгох. Эсвэл ашиггүй зарим нэг нь үүдээ хааж, энэ олон тоог багасгах л хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Гэхдээ санааны зоргоор болохгүй л байх. Ямартай ч салбарын хөгжил өнөөг хүртэл сайхан явж ирлээ. Өнөөдөр 105 насныхаа ойтой золгож байна. Салбарт ажиллаж байгаа бүх сэтгүүлчид, ахмад сэтгүүлчиддээ ойн баярын мэнд хүргэе. Мөн сэтгүүлчдийн дийлэнх хувийг эзлэх эмэгтэйчүүддээ удахгүй болох Мартын 8-ны мэндийг дэвшүүлье ээ.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.184.143)
    oldohoor barahuu daa, bur hog hovsh bolloo shuu dee
    2018 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.89.51)
    Хамгийн балиар мафжсан газар бол хэвлэл мэдээлэлийнхэн.Бохир хогийн савнууд хэвлэлийнхэн.
    2018 оны 03 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    20 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    1 цаг 31 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    1 цаг 49 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    2 цаг 21 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    2 цаг 46 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    2 цаг 56 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    3 цаг 1 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    3 цаг 32 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    3 цаг 35 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    3 цаг 52 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    4 цаг 27 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    5 цаг 51 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    6 цаг 32 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    6 цаг 52 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    6 цаг 57 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    22 цаг 36 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    22 цаг 44 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    23 цаг 15 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК