Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багануурын уурхайд хятадууд эзэн суух нь ээ...

2018-3-06
0
ЖИРГЭХ

 

Энэ жил байгуулагдсаныхаа 40 жилийн ойтой золгож байгаа Улаанбаатарыг нүүрсээр хангаж, элч гэрэлтэй байлгадаг Багануурын уурхайд хятадууд эзэн суух гэж байгаа талаар сүүлийн үед ихэд хязгаарлагдмал хүрээнд ярилцаж эхлээд байгаа юм. Анх байгуулагдахдаа 4-6 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтай байгуулагдсан Багануурын уурхай сүүлийн жилүүдэд хуримтлагдсан өр төлбөр нь нэмэгдэж, жилдээ 3.8-3.9 сая тонн нүүрс л арай ядан гаргах болсон талаар 2017 оны наймдугаар сарын эхээр уурхайн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун хэвлэлд мэдээлж байсан. Тухайн үед Э.Номичулуун захирал “Бид хэрэгцээ, шаарлагад тохируулан ийм хэмжээний нүүрс олборлож байгаа. Харин 2018 оноос өмнөд хөрш БНХАУ-ын хэрэглэгчдэд зориулан багагүй хэмжээний нүүрс гаргах гэрээ хэлцлүүд хийгдэж байгаа нь манай уурхайг эдийн засаг санхүүгийн хувьд бие даахад чухал нөлөө үзүүлэх болно. БНХАУ-ын Эрээн болон Бээжингийн наагуурх хотууд жилдээ 5 сая тонн хүртэлх нүүрс авахаар гэрээ хэлцэл хийгдэхээр яригдаж байгаа ” хэмээж байсан билээ.

Ер нь Багануурын уурхайн хувьд төрийн мэдлийн 75 хувь дээр хувьчлагдсан 25 хувийн оролцоо зэрэгцэж нүүрсний олборлолт хийдэг, төр хувийн хэвшлийн асуудлыг нь ТУЗ нь шийдээд явдаг уурхай билээ. Гэтэл 2016 оноос хувьчлагдсан 25 хувийг янз бүрийн арга саамаар нэмэгдүүлж, төрийн эзэмшлийн 75 хувьд эзэн суухыг санаархагч улстөрчид, олигархиудын ил далд тэмцэл ихээхэн ширүүссэн гэлцдэг. Багануурын уурхайн төрийн мэдлийн 75 хувийг 45-55 хувь болгож, эзэн суухаар улайрагсдын  эхэнд төрийн өндөр дээд алба хашиж байсан, одоо ч байгаа хоёроос гурван эрхмийн нэр байнга л дуулдсаар өнөөдрийг хүрсэн билээ.

Тухайн үед Багануурын уурхайн төрийн мэдлийн барилга байшин, тоног төхөөрөмжүүдийг дэндүү үнэгүйдүүлж, бараг л дээрмийн аргаар хувьчлахаар улайрч байсны хамгийн бодитой баримт гэвэл Багануурын уурхайн үндсэн байрны үнэлгээ тэрбум гаруй төгрөг байсныг шинэ үнэлгээ гэгчээр үнийг нь 10 дахин буулгаж 100 саяар л үнэлсэн байх жишээтэй. Үүнийг Э.Номичулуун захирал тодорхойлохдоо “Монгол Улсын аудитын дүгнэлт, Олон улсын байгууллагын аудитын тайлантай зөрдөг юм билээ. Үүнээс болоод манай уурхай үнэгүйдэж, шүүх дээр энэ маргаан явж байгаа. Нөгөөтэйгүүр Багануурын уурхайн лиценз ч маргаантай байгаа. Тодорхой хэлбэл манай лицензийг шал өөр хүнд ашиглалтын лиценз маягаар олгочихсон байна лээ” гэсэн байдаг.

Тэгвэл энэ асуудал 2018 он гарсаар улам хурцдаж, хятадууд концессын гэрээгээр  “Багануур повер” гэдэг 700 мега­ват­тын хүчин чадалтай цахилгаан станцын ажлыг хэзээ мөдгүй эхлүүлэхээр болоод байгаа аж. Уг станцаа  хятадууд 20 жил ашиглаад, 21 дэх жилээсээ манай улсад шилжүүлэх гэрээ байгуулжээ. Байгуулагдаад бүрэн хүчин чадлаараа ажиллалаа гэхэд Багануурын уурхайгаас жилдээ 3-3.5 сая тонн нүүрс авах урьдчилсан график гаргасан гэнэ. Мөн Багануур дүүрэгт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдана гэсэн яриа ч явж байгаа. Хэрвээ тэр үйлдвэр ашиглалтад орвол Багануурын уурхайгаас нэмж хоёр орчим сая тонн нүүрс авах гэрээ хэлцэл хийгдэж болзошгүй. Эдгээр дээр жилдээ 3.8 сая тонн нүүрс төвийн эрчим хүчинд нийлүүлнэ гэж тооцвол Багануурын уурхай нь жилдээ дунджаар 10 сая тонн нүүрс олборлох хэрэгтэй болно гэсэн үг юм. Иймд энэ бүх төслийг дагаад ТЭЗҮ шинээр боловсруулж, түүндээ нийцсэн техник, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтээ нэмэх урьдчилсан төлөвлөгөө боловсруулах зайлшгүй шаардлагатай болно гэсэн үг. Уг нь Багануурын уурхайгаас  жилд 10 сая тонн нүүрс гаргана гэж үзвэл ойролцоогоор 60 жилийн нөөцтэй хэмээн тооцоолж байгаа. 2017 онд хийсэн шинэчилсэн судалгаагаар уурхай 812 сая орчим тонн нүүрсний нөөцтэй хэмээн тогтоогдсон гэдэг. Багануурын уурхай 2017-2018 оны өвлийн ид ачааллын үед жижиг ахуйн хэрэглээнд нэг тонн нүүрсийг 35750, станцуудад 29500-гаар нийлүүлжээ. Тэгтэл олборлох өртөг нь 31000 төгрөг байж. Үүнээс шалтгаалан Багануурын уурхай сүүлийн жилүүдэд байнга л алдагдалтай ажилласан байдаг. Ганц Багануурын уурхай ч биш, төвийн эрчим хүчний салбарыг нүүрсээр хангадаг Шивээ-Овоо, Шарын голын уурхайнууд ч мөн л алдагдалтай ажилласаар иржээ. 2018 он гарсаар Багануурын уурхай 6.5 тэрбум төгрөгийн авлагатай байсан бол Багануурын дулааны цахилгаан станцад тонныг нь 14 мянгаар нийлүүлсэн нүүрснийхээ үнээс 2.2 тэрбумын алдагдал хүлээчихээд байгаа аж. Ингэж л Багануурын уурхайн төрийн мэдлийн 75 хувийг Монгол-хятадын улстөр, эдийн засаг, олигархийн бүлэглэлүүд үнэгүйдүүлэн хувьчилж авах төлөвлөгөө хөшигний ард, тун нууцлаг байдаар өрнөж, ерөнхийдөө асуудал нь шийдэгдэх тал руугаа явж байгаа гэдгийг УИХ-ын зарим нэг гишүүн, ганц хоёр сайд дуугарч эхлээд байгаа юм. Ашиглалтад ороод 40 жилтэйгээ золгохоор зүтгэж байгаа Багануурын уурхай концессийн гэрээгээр хятадууд хажууд нь барихаар болоод байгаа дулааны цахилгаан станц болон төрийн мэдлийн 75 хувь нь ихээхэн үнэгүйдэж, энд тэндээс нууц эздүүд тодорсоор байгаа өнөөдрийн нөхцөлд өмнөд хөршийн мэдэлд хэзээ мөдгүй очих магадлалтай болоод байгааг Монгол Улсын Засгийн газар мэдэж байгаа эсэх, төвийн эрчим хүчний салбарыг нүүрсээр хангадаг энэ том уурхайд гадныхан эзэн суухаар яарч байгаа энэ ноцтой асуудал одоо ямар шатанд явааг нарийвчлан тогтоох цаг болсон санагдана.

Эрчим хүчний салбар бол улс орны эдийн засаг, Үндэсний аюулгүй байдлын хамгийн эмзэг, чимхлүүр салбар билээ. Дэлхийн улс орнуудын түүхээс үзвэл энэ салбартаа гадныхныг эзэн суулгахыг тэвчдэггүй, төр засгийнх нь байнгын хараа хяналт, дэмжлэгээр оршин тогтнодог  нь маргашгүй үнэн билээ.

Гэтэл Багануурын уурхайд хятадууд эзэн суухаар санаархаж, манайхан ч энд гар хөлөө оролцуулж эхэлсэн тухайд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол тун удахгүй оройтож болзошгүй нөхцөл үүсжээ.

Д.Түвшин   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (66.181.160.70)
    Энэ талаар мэдээлэл авч болох уу?
    2018 оны 03 сарын 12 | Хариулах
  • үнэн шүү (139.5.217.183)
    үе үеийн ашигт малтмал, газрын тосны газрын дарга нар дандаа урд зүгээс гаралтай хүмүүс байсан гэдгийг анхаарах хэрэгтэй Жаргалсайхан гэх мэт.Эдгээр хүмүүсийг төрийн томчууд БОДЛОГООР томилж МИ мэтэд долигонодог байсан юм биш үү
    2018 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочинжав (94.244.158.60)
    хужаа толгойтой ховдог шунахай нохдийг тер засгаас зайлуулаачээ МОНГОЛ УЛСЫГ ЭНЭ НОХОД СЕНООХ НЬ ЭЭЭ яАНА ДАА мОНГОЛ ЭХ ОРОНЧИД ОО..
    2018 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.44.66)
    Yer ni ulsiin gsn todotgoltoi kompani baiguullaga baiguulamjuud bugd avilgach uls turchdiin tuslamjtaigaar Hyatadiin gart oroh ni dee. Undesnii ulsiin bish hyatadiin gsn todotgoltoi boloh ni dee.
    2018 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.122.8)
    Монгол, Хятадын хулгайн бүлэглэлүүд үнэхээр даварчихжээ. Эрчим хүчний салбартаа хятадуудыг оролцуулж хэзээ ч болохгүй шүү Мйнголчуудаа . Тэдний гар хөлийг мухарлах хэрэгтэй
    2018 оны 03 сарын 06 | Хариулах
  • bi (202.72.245.165)
    AN-han gj buu ai,MAN-n gishuun chatsga tsaraitnuud l tiim yum hiij bga,udahgui il bolno,buh darga ni MAN-han baisan baasaa
    2018 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (218.39.138.50)
    bulgiin darga erdenebat dashzevegiin zorigt umnuh yerunhii said erdenebatiin hiisen ajil
    2018 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (218.39.138.50)
    baganuurt hyataduudaar stants bariulah n mash ayultai
    2018 оны 03 сарын 06 | Хариулах
  • зочин (203.91.116.222)
    АН-ынхан та нар энэ улсыг дампууруулж бусдын хараат болгох гэж байсаныг дэлхий даяараа мэддэг болсонд оо,, дахин төрийн эрхэнд ойртуулж болохгүй АН-ыг
    2018 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Одоо нэг мөр зүгээр Хятадын мэдэлд очсон нь дээр дээ. Ядахдаа энэ хулгайч нараасаа салах байлгүй дээ.
    2018 оны 03 сарын 06 | Хариулах
  • ГАНАА (202.131.230.19)
    ЭЗДИЙГ НЬ ЗАРЛААРАЙ
    2018 оны 03 сарын 06 | Хариулах
  • ГАНАА (202.131.230.19)
    ЭЗДИЙГ НЬ ЗАРЛААРАЙ
    2018 оны 03 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    19 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    1 цаг 30 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    1 цаг 49 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    2 цаг 21 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    2 цаг 45 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    2 цаг 56 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    3 цаг 0 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    3 цаг 31 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    3 цаг 34 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    3 цаг 51 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    4 цаг 26 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    5 цаг 51 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    6 цаг 31 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    6 цаг 51 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    6 цаг 56 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    22 цаг 35 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    22 цаг 43 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    23 цаг 14 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК