
Хөгжмийн зохиолч Л.Балхжавын "New star" наадмын Гранпри шагналт дуучин
М.Маргад-Эрдэнэ цомгийн бичлэгийн ажилдаа ороод дуусах шатандаа явж
байгаа ажээ

Хөгжмийн зохиолч Л.Балхжавын "New star" наадмын Гранпри шагналт дуучин М.Маргад-Эрдэнэ цомгийн бичлэгийн ажилдаа ороод дуусах шатандаа явж байгаа ажээ. Тэрээр "UP MUSIC" продакшнд “Anemone” хамтлагийн хамт уран бүтээлээ нэгэн зэрэг хийж байгаа бөгөөд түүний продюсерээр нь “Харанга” хамтлагийн Ц.Чулуунбат, хөгжмийн найруулагч Н.Халиун нар ажиллаж байгаа. Түүний цомогт ихэнхдээ хайрын сэдэвтэй, уянгын дуунууд багтаж байгаа бөгөөд эхлээд “Anemone” хамтлагийн цомог гарсны дараагаар гарахаар төлөвлөжээ. Харин яг одоогоор Маргад-Эрдэнэ өөрийн төрсөн нутаг болох Хэнтийд амарч байгаа юм байна.
Д.Ундрах 24tsag.mn