
“Чингис хаан” олон улсын жүдо бөхийн тэмцээн манай улсад болно. Үүнтэй
холбоотойгоор дэлхийн шилдэг жүдочид Монгол улсад цуглах болсон талаар
Олон улсын жүдо бөхийн холбоо мэдээллээ.

“Чингис хаан” олон улсын жүдо бөхийн тэмцээн манай улсад болно. Үүнтэй холбоотойгоор дэлхийн шилдэг жүдочид Монгол улсад цуглах болсон талаар Олон улсын жүдо бөхийн холбоо мэдээллээ. Энэхүү “Чингис хаан” олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн дэлхийн цомын цуврал тэмцээн ирэх есдүгээр сарын 8-9-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Ийнхүү манай улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдах “Чингис хаан” олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээр дараагийн олимпийн эрхийн оноо олгох буухиа эхлэх юм байна.
Ц.Болор