
УИХ-д энэ жил 9 эмэгтэй гишүүн сонгогдож лобби бүлэг байгуулаад байгаа билээ. Тус бүлгээс маргааш "Эх барихын тусламж, үйлчилгээ, амаржих газрын өнөөгийн байдал" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Энэ уулзалт, хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн болон орон нутгийн амаржих газруудын санхүүжилттэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж УИХ-д тодорхой санал оруулах юм байна. Хэлэлцүүлэг 8-р сарын 7-нд 14 - 17 цагт Корпорэйт зочид буудалд болно.
Б:Баяр