

1945 онд болсон бөмбөгдөлтийн үеэр хотын ихэнх хэсэг сүйдэж, 140 мянга гаруй хүн амиа алдсан юм. Хоёр дахь бөмбөгдөлт тэр жилийнхээ наймдугаар сарын 9-нд Нагасаки хотод болж хэдэн арван мянган хүнийг хөнөөж, Японыг Дэлхийн хоёрдугаар дайнд бууж өгөхөд хүргэсэн юм.
Арга хэмжээнд 70 орчим орны төлөөлөгч нар оролцож, нээлтийн үеэр сүмийн хонх дуугарган нэг минут чимээгүй байж хүндэтгэл үзүүлсэн байна. Цэцэрлэгийн төв хэсэгт байрлах “Хирошимагийн мөнхийн дөл”-нд мөн цэцэг өргөжээ.
Өнгөрсөн жил болсон Фукушимагийн цөмийн цахилгаан станцын осол цөмийн технологийг энхтайвны зорилгоор ашигласан ч хортой үр дагавартай байдгийг харуулж, оршин суугчид Засгийн газраас эрчим хүчний илүү аюулгүй эх үүсвэр олохыг шаардах болсон юм.
Д.Ундрах 24tsag.mn