
ОХУ-ын захын хэд хэдэн мужид сүүлийн үед их хэмжээний түймэр асч, түүнийг унтраахаар 20,680 хүн 4000 ачааны машиныг дайчилж байна. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар Тувад гэхэд 13 галын голомт 3318 гектар газрыг хамран асч байгаа аж. Харин сүүлийн хоёр өдөр галд автсан талбай 640 гектараар тэлсэн тухай Тувагийн Аюулгүй байдлын сайд мэдэгдлээ. Тиймээс энэ бүс нутагт онц байдал зарлажээ. Мэргэжилтнүүд их түймрийг цаг агаар хэт халснаас үүдсэн гэж үзэж байгаа бөгөөд Тувад асч буй түймрийн 80 хувь нь хуурай аянганаас болсон гэж дүгнэжээ.
24tsag.mn