Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зэвсэгт хүчний 97 жилийн ойд

2018-3-12
0
ЖИРГЭХ

ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД ОРОЛЦСОН АХ, ДҮҮ ГУРАВ

Аливаа зураг, хөрөг ардаа заавал түүх дагуулж байдаг. Тийм түүхийг өгүүлсэн нэгэн зурагт зэрэгцэн зогсох цэргийн дүрэмт хувцастай, шижигнэсэн залуусын тухай сурвалжилсан цухас бичиглэлээ дэлгэмү. Цэргийн хувцастай энэ гурван хүний голын хүний зүс, царайг бол миний хувьд наяад оны үед харж байсан юм.  Тэгээд ч цэргийнхний нэгэн жарныхан, мөн МУИС-ийг дүүргэсэн бараг тийм хугацааны оюутнууд бараг андахгүй дээ, энэ генералыг. Тийм ээ, энэ генерал бол Монголын Ардын арми, Зэвсэгт хүчнээс төрсөн, Цэргийн түүхийн ухааны анхдагч эрдэмтэн, доцент, дэслэгч генерал, олноо “Явган генерал” хэмээн цоллогдсон Самбуу овогтой Цагааны Самдангэлэг гуай юм. Нөгөө хоёр нь мөн Самбуу овогтой Хасбазарын Оп, Сүрэнгийн Юнгэрдорж нар. Тэдний өвөг эцэг Самбуу нь Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул гаралтай нэгэн байжээ.  Тэрбээр Нөмрөгийн хийдэд шавилан сууж, шашин номын ухаанд нэвтэрхий боловсорч, хоёр охин, зургаан хүүг өсгөн бойжуулж, нутаг усандаа “Мэргэн Самбуу” гэж алдаршсан хүндтэй нэгэн байжээ. Энэ хүний хоёр ач, нэг зээ хүү нь 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, дайн дууссаны маргааш өдөр нь ах, дүү гурав Жанчхүүгийн даваан дээр ийнхүү зургаа татуулсан нь 73 жилийн дараа анх удаа сонины хуудаснаа тавигдаж байгаа нь энэ. Одоо тэдний төрж өссөн нутаг ус, төгсгөсөн сургууль соёл, эрхэлж асан ажил үйлсийнх нь тухайд товч өгүүлье. Самбуу овогтой Цагааны Самдангэлэг 1910 онд Дөрвөдийн зүүн гарын Чуулган, төгс хүлэг Далай ханы аймгийн Эетэй засгийн хошуу, одоогийн Увс аймгийн Тэс сумын нутагт төржээ. 1932 онд цэргийн албанд мордож, 1933-1934 онд бага даргын сургууль, 1934-1938 онд хуучнаар ЗХУ-ын Тамбов хотын Морин цэргийн дунд сургууль, 1942-1946 онд Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, 1957-1960 онд мөн ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-Улс төрийн академийн адьюнктурт суралцан төгссөн өндөр боловсролтой нэгэн байсан ажгуу. Энэ хугацаанд 1934 оны 5-10 дугаар сард ЦЕС-ийн Улс төрийн суманд сурагч, 1938-1939 онд мөн сургуулийн Сумангийн дарга, буудлагын удирдагч, 1939-1940 онд Өлгийн хийд дэх 10 дугаар морьт дивизийн дарга, 1940-1942 онд Матад дахь 8 дугаар морьт дивизийн дарга, 1946-1948 онд Тамсагбулаг дахь 6 дугаар морьт дивизийн дарга, 1948-1949 онд МАХЦ-ийн Жанжин штабын Тагнуулын хэлтсийн дарга, 1949-1983 онд МУИС-д Цэрэг, биеийн тамирын кафедр, Тусгай бэлтгэлийн тэнхим, Иргэний хамгаалалтын тэнхимийн эрхлэгчээр нэр төртэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан, иргэн, цэргийн харилцааны нэрт зүтгэлтэн генерал байсныг нь тэмдэглэх ёстой. Түүний улс орныг батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь төр, засгаас тухай бүрийд нь өндрөөр үнэлж байжээ. Тухайлбал, БНМАУ-ын СнЗ-ийн 1961 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор хошууч генерал, яг арван жилийн дараа буюу 1971 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 68 дугаар тогтоолоор дэслэгч генерал цолоор шагнасан бол Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны Улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одонгоор хоёр удаа, Алтангадас одонгоор гурван удаа, ойн бусад медалиудаар шагнагдсан байна.

Самбуу овогтой Хасбазарын Оп 1920 онд Увс аймгийн Тэс сумын нутагт төрсөн бөгөөд 1940 онд цэргийн албанд татагдаж, 7 жил цэргийн алба хаахдаа 1945 оны Чөлөөлөх дайнд Жанчхүүгийн даваа хүртэл тулалдаж, улмаар ар гэрийн гачигдлаар бага дэслэгч цолтой халагдсан байна. Тэрхүү 7 жилийн хугацаанд Сайншанд дахь Буудлагын батальонд Хэрэг бүртгэгч, ХЗЭ-ийн үүрийн дарга, Санхүүгийн албаны даргаар ажиллажээ. Цэргээс бэлтгэлээр халагдаад Хотын худалдаа удирдах газар мэргэжилтэн, ҮЭ-ийн хорооны дарга, албан байгууллагуудыг бараагаар хангах Шар дэлгүүр хийгээд Хүүхдийн барааны их дэлгүүрийн даргын албыг хашиж, энх цагийн бүтээн байгуулалтад хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хөдөлмөрийг нь үнэлж, удаа дараагийн таван жилийн гавшгайч, ойн медалиудаар хөхүүлэн шагнасны зэрэгцээ “Онц сэргийлэгч” тэмдэгтэн байжээ.

Самбуу овогтой Сүрэнгийн Юнгэрдорж 1915 онд Увс аймгийн Тэс сумын нутагт төрж, 1940 онд дүү Х.Опын хамт цэргийн албанд татагдаж, хожмоо БНМАУ-ын баатар цолоор шагнуулсан Д.Нянтайсүрэнгийн командалсан Хуягт бригадад жолоочоор цэргийн алба хааж, 1945 оны Чөлөөлөх дайнд Жанчхүүгийн давааг хүчит техникийнхээ эрчээр давж байсан цэрэг эр байжээ. Цэргийн албанаас халагдаад төрөлх аймгийнхаа Барилга угсралтын трестэд бригадын даргаар олон жил үр бүтээлтэй ажиллажээ. Ах, дүү гурвыг тэр л он жилүүдэд “Бид ялав”, ЗХУ-ын “За победу над Японией” медалиар шагнасан зэрэг өөр бусад бичиг баримтын талаарх Батлан хамгаалахын төв архивын лавлагааг Х.Оп гуайн охин О.Оюун гуай 2014 онд авчээ. Хэдийгээр өнөөдөр ах, дүү гурав буурал хорвоогийн жамаар бурхны орноо байгаа ч, хамгийн баярлууштай нь энэ гурван хүний нэрийн өмнөөс Батлан хамгаалахын сайдын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 601 дүгээр тушаалаар О.Оюун гуайг “1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн медаль”-иар шагнасанд маш их баярласан гэж ярьж байна. Дашрамд тэмдэглэхэд, ах, дүү гурван цэрэг эрийн тухай энэхүү намтарчилсан өгүүллийг бичиж байхад Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойн үеэр зарласан дууны уралдаанд оролцож байр эзэлж байсан:

Хүний нутгийн хүйтэн хөрсөнд

Цэл залуугаараа өнөд нойрссон

Баатрын энтэй аавын хөвгүүдээ

Эх орон тань хэзээ ч мартахгүй ээ!

Дөчин таван оны намар аа

Зүүдэн хулжаан алсран одсоор ч

Дорно болоод Өрнийн түмний

Жаргалын үүдийг нээсэн их ялалт аа!...

Нэгэн мянга есөн зуун дөчин таван онд

Их Хянганыг давах гэж

Хүчит техник сөхөрч байсан юм

Нэгэн мянга есөн зуун дөчин таван онд

Их ялалтыг байгуулах гэж

Газар, тэнгэр буцалж байсан юм... гэсэн дууны маань шүлгийн мөр санагдаж байлаа.

Зураг дээр баруун гар талаас, Х.Оп, Ц.Самдангэлэг, С.Юнгэрдорж

 (Жанчхүү, 1945 оны 09 дүгээр сар)

                                           МЗЭ-ийн шагналт, зохиолч, сэтгүүлч Гомбын БААТАРНУМ

Монгол цэргийн өдөрт

“АРТИЛЛЕРИЙН ЦЭРГИЙН ХОЛБОО”-НООС АРТИЛЛЕРЧИН ХУРАНДАА НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Монголын артиллерийн цэргийн холбооноос Артиллерийн цэргээс төрсөн хурандаа нараа энэ сарын 10-ны өдөр ҮБХИС-д хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэр нь ч аргагүй юм. Яагаад гэвэл, артиллерийн цэргээс төрсөн 80 гаруй хурандаагийн дийлэнх нь тус сургуулийг ЦЕС, ЦЕДС, ЦНДС, ЦИС, БХИС нэртэй байхад нь дүүргэсэн хүмүүс билээ. Өнөөдөр бараг 100 нас сүүдэртэй зэрэгцсэн, “Артиллерчдын загалмайлсан эцэг” гэж нэрлэгдсэн эрхэм хүндтэй буурал А.Шуувай хурандаа маань энэ өдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирж амжаагүй ч, 70, 80, 90 нас сүүдрийг хол орхисон Б.Раслан, Ч.Дондов, Ж.Цанжид нарын нэртэй хурандаа нар маань хүрэлцэн ирсэн нь артиллерчин офицер, дайчдын бахархал юм. Хурандаа нар эхлээд, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонг оройн дээд тэргүүндээ залсан аранзал улаан тугандаа хүндэтгэл үзүүлж адисласан. Тэдний дунд Байлдааны улаан тугаа манаж зогсоогүй нэг ч хүн байхгүй гэж тодотгоход бахархам. Үүнийг тэрлэгч мөхөс миний бие ч гэсэн 1976-1980 онд энэ сургуульд суралцаж байхдаа алдар гавьяны хоёр одонтой аранзал улаан тугаа хэдэнтээ манаж зогссоноо бодохоор цээж огшихоос аргагүй. Энэ нь зөвхөн цэрэг хүнд л тохиох ховорхон хувь тавилан юм даа. Хурандаа нар тус хүндэтгэл үзүүллээ.jpgсургуулийн туулж ирсэн буурал түүхийг багцалсан түүхэн музейн сан хөмрөгтэй танилцаад тус сургуулийн Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, хурандаа Ө.Батмөнхийн танилцуулгыг сонссон. Тэрбээр эл дашрамд сургуулийнхаа захирлын мэндчилгээг давхар уламжилсанд хурандаа нар талархан хүлээн авсан. Танилцуулгаас улбаалахад, бараг Ардын хувьсгалтай нас чацуу, Монголын ууган их сургуулийн нэг, өнөөгийн Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн ололт амжилт, хөгжил дэвшлийн талаар төгсөгч хурандаа нар өөр хоорондоо бахархан ярьцгааж байсныг дурьдалтай. Дараа нь Монголын артиллерийн цэргийн холбооны тэргүүн, бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай, Гүйцэтгэх захирал, бэлтгэл хурандаа Ж.Ванчинсүрэн нар 1994 онд анхны шаваа тавьсан холбооныхоо үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Түүх сөхвөл өнөөдрийн Артиллерийн цэргийн холбоо нь 1994 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ахмад артиллерчдыг дэмжих халамжийн “АРТСАН” нэртэй анх байгуулагдаж, тэргүүнээр нь бэлтгэл хурандаа Ж.Хүрэлжанцан ажилласан байна. Улмаар “АРТСАН”-гийн суурин дээр 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Их буут ангийн захирагч нарын холбоог байгуулж, тэргүүнээр нь бэлтгэл хурандаа Н.Доржханд, Ш.Нэргүй нар ажиллажээ. Ийнхүү хэд хэдэн удаа нэрээ сольсны эцэст өнөөдрийн холбоо байгуулагдаж, үйл ажиллагаа нь тогтворжоод байна. Тус холбооноос энэ онд хийж хэрэгжүүлэх гол ажлыг нь багцалбал, МАЦХ-ны дээд шагнал МАЦХ-ны  Хүндэт тэмдэг, хүндэт өргөмжлөл, нэрэмжит шагналыг бий болгох, Артиллерийн цэргийн оны шилдэг мэргэжлийн офицер, ахлагч нарыг шалгаруулж шагнах, Монголын Зэвсэгт Хүчний төрөл мэргэжлийн цэргээс анх удаа Их буучин дайчид гадаадад буюу Олон улсын цэргийн ажиллагаанд оролцон, Афганистанд үүрэг гүйцэтгэсэн Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багуудын ажиллагааны сургамж,  дүгнэлт, эрдэм шинжилгээний  хурал зохион байгуулж, улмаар ном бичиж хэвлүүлэх, “Орчин үеийн артиллерийн цэрэг-100 жил” түүхэн ном, зурагт цомог, баримтат уран сайхны кино бүтээх ажлыг эхлүүлэх, Монгол цэргийн музей дахь артиллерийн цэргийн түүхийн танхимыг цахимжуулах, ҮБХИС-ийн Артиллер- Зэвсгийн тэнхимтэй хамтран мэргэжлийн номын сан байгуулах, хуучнаар ЗХУ-ын Тбилис хотод сургууль төгсөгчдийн тухай ном гарсан бол энэ онд Одесс хотод, дараа нь Польш улсад, цаашлаад Цэргийн академи төгсөгчдийн талаар ном гаргахаар төлөвлөсөн зэрэг олон арван ажлаасаа танилцуулсныг ийнхүү товчилюу. Түүнчлэн 2021 онд тэмдэглэх Артиллерийн цэргийн 100 жилийн ойд зориулан гаргах номны талаарх санал зөвлөмжөө өгөхийг уриалж байв. Жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдөр тэмдэглэдэг Артиллерийн цэргийн түүхт ойг угтаж, артиллерийн цэргээс төрсөн хурандаа нарын тухай ном гаргах санаачилгыг ҮБХИС-ийн Артиллер-Зэвсгийн тэнхимийн дарга, доктор, профессор, хурандаа И.Батсайхан гаргаж, энэ талаар чамгүй судалгаа хийснээ мөн өдөр товч танилцуулсан нь сонирхол татсан юм. Түүний судалгаагаар, БХЯ-ны сайд, ЗХЖШ-ын даргын тушаалаар хурандаа цол хүртсэн артиллерчид 73, ХХЕГ-аас хурандаа цол хүртсэн 1, ОБЕГ-аас Онцгой байдлын хурандаа цол хүртсэн 9, ЦЕГ, ШШГЕГ зэрэг хүчний бусад байгууллагаас хурандаа цол хүртсэн 4, нийт 87 хурандаа төржээ. Энэ бүгдээс өнөөдөр 22 хурандаа бурхны орноо заларч, одоо энх тунх 65 хурандаа байгаагаас энэ өдөр 54 нь иржээ. Хамгийн ахмад нь 1963 онд хурандаа цол хүртсэн, эдүгээ 97 нас сүүдрийг зооглосон, Чөлөөнд байгаа хурандаа А.Шуувай гуай бол, хамгийн залуу нь 2017 онд хурандаа цол хүртсэн, эдүгээ 40 настай, Завхан аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр юм байна. Мөн ҮБХИС-д артиллерийн мэргэжил эзэмшсэн 73, ЗХУ-д артиллерийн мэргэжил эзэмшсэн 14, доктор цолтой 8 хурандаа байдаг аж. Тухайлбал, докторын зэрэг хамгаалсан хурандаа Д.Цэен, Б.Товд, Д.Лхагвасүрэн, Н.Түүхбаатар, П.Алгаа, Я.Мягмарсүрэн, И.Батсайхан, Ц.Гандорж нарыг нэрлэхэд таатай байна. Энэ хугацаанд ангийн захирагчаар ажиллаж байсан 28 хурандаа байдгаас, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Ж.Ваанчиг, Ардын Их Хурлын депутат, хурандаа Л.Төмөр, Н.Доржханд, мөн Онц хорооны захирагч, хурандаа Л.Төмөр, Артиллерийн бригадын захирагч, хурандаа Н.Доржханд, Л.Төмөр, Ж.Ванчинсүрэн нар юм. Харин хамгийн олон анги удирдсан хурандаагаар, эдүгээ бэлтгэл хурандаа  Ш.Нэргүй тодорсон байна. Тэрбээр, Зэвсэгт хүчний 136, 133,276, 212, 262 зэрэг нийт 5 ангийн захирагчаар ажиллажээ. Тэгвэл , Артиллерийн командлагчаар, хурандаа А.Шуувай, Я.Мягмарсүрэн, Ж.Хүрэлжанцан, Д.Янжингомбо, Ц.Цогтжаргал, Ж.Ванчинсүрэн нарын нэр зүй ёсоор Артиллерийн цэргийн түүхэнд тэмдэглэгдэх хувьтай ажгуу. Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд, Афганистанд үүрэг гүйцэтгэсэн 13 багийн 9-ийг нь хурандаа цолтой хүмүүс удирдаж байжээ. Тодруулбал, хурандаа Ж.Ванчинсүрэн, Р.Канад хоёр удаа, Н.Гантулга, И.Батсайхан, Г.Сүхбаатар, Д.Мөнхсайхан, Ц.Дамдиндорж, С.Ганбямба нар багийн захирагчаар ажиллажээ. Мөн хурандаа Ц.Гандорж Конго улсад цөөнгүй сараар үүрэг гүйцэтгэсэн бол хурандаа Б.Цагаан, Х.Банди, З.Тогоо, Г.Нэмэхбаяр нарын нийт 14 хурандаа олон улсын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн зэрэг артиллерчин хурандаа нарын алдарын түүх шаштир тасрахгүй үргэлжилсээр байна.

                                                                            Бэлтгэл дэд хурандаа Гомбын БААТАРНУМ    

0
ЖИРГЭХ
Санал болгох
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ИРГЭН (202.9.43.243)
    ЦЭРГИЙН ЦОЛЫГ ХУГАЦАА АЖЛЫН АМЖИЛТААР ЦОЛ ОЛГО ГЭСЭН ЗАРЛИГТАЙ. ГЭТЭЛ ЦОЛ ОЛГОХ ХУГАЦАА БОЛСОН АЛБА ХААГЧ НАРТ ЦОЛЫГ ОЛГОХГҮЙ ХОХИРООЖ БАЙГАА МӨН АЖЛЫНА МЖИЛТ ГАРГАСАН АЛБА ХААГЧ НАРТ ЦОЛ ОЛГОХГҮЙ ХОХИРООДОГ ИЙМД ЦОЛ ОЛГОХ ЖУРАМДАА ЦОЛ ОЛГОХ ХУГАЦАА БОЛООД ЦОЛ НЬ ОЛГОГДООГҮЙ АЛБА ХААГЧ НАРТ ЦОЛЫГ ӨНӨХӨН ОЛГОХ ЗААЛТЫГ ТУСГАЖ ЦОЛЫГ НЬ НӨХӨН ОЛГО. ҮНДСЭН ХУУЛЬД ХҮНИЙГ ЭРХЭЛЖ БАЙГАА АЖИЛ АЛБАН ТУШААЛААР ЯЛГАВАРЛАЖ ҮЛ БОЛНО ГЭЖ ЗААСАН ГЭТЭЛ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ НАРТ ДАРГА БОЛООГҮЙ ГЭЭД ЦОЛ ОЛГОХ ХУГАЦАА БОЛООД БАЙХАД ЦОЛЫГ НЬ ОЛГОХГҮЙ ХОХИРООЖ БАЙГАА УЧИР ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙХДАА ЦОЛ ОЛГОХ ХУГАЦАА БОЛЖ АЖЛЫН АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН АЛБА ХААГЧ НАРТ ЦОЛЫГ НЬ НӨХӨН ОЛГО.
    2018 оны 03 сарын 14 | Хариулах
  • gana (202.72.245.165)
    manai tsergiin alhaag uurchilmuur yum aa uchir ni odoo murduj bga alhaa ni sots-miin ued orsuudiin hucheer manaid heregjuulsen ih hetsuu orsuud uursduu ch oigtoi alhaj chaddaggui alhaa,aziin olon oron angli,amerik hurtel heregledeg mash amarhan alhaag murdvul manai armid yamar ch muu yum bolohgui shu de eruuleer setgeech yamnii said naraa,uneheer teneg alhaa shu odoo hereglej bga ni hamag tsag nar barsan mulguu ed
    2018 оны 03 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
    2 мин
  • Газын зурваст үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас өдөрт дунджаар 40 гаруй охид, эмэгтэйчүүд амь эрсдэж байна
    21 мин
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
    55 мин
  • Тамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага ба Хор хөнөөлийг бууруулах арга зам
    1 цаг 9 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
    1 цаг 14 мин
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
    1 цаг 33 мин
  • Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
    1 цаг 47 мин
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
    1 цаг 58 мин
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
    2 цаг 27 мин
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
    3 цаг 1 мин
  • А.Баяр: Өчигдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус
    3 цаг 30 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн 15 дахь тулаанаа Барбадос тулаанчийн эсрэг хийнэ
    3 цаг 39 мин
  • Хөвсгөлд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    3 цаг 58 мин
  • Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
    4 цаг 17 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    4 цаг 39 мин
  • Байнгын хороод хуралдана
    4 цаг 57 мин
  • АНУ-Их Британийн зөрчилдөөнийг намжаахаар Хаан Чарльз III АНУ-д дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүлж байна
    5 цаг 24 мин
  • Л.Энх-Амгалан: Төрөлжсөн ахлах сургууль байгуулна
    5 цаг 26 мин
  • Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
    5 цаг 29 мин
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
    5 цаг 41 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК