Өнөөдөр Хангарьд ордонд болсон НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн засаг
дарга, Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүлийг сонгохыг дэмжсэн
билээ.

Өнөөдөр Хангарьд ордонд болсон НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүлийг сонгохыг дэмжсэн билээ. Энэ дагуу НИТХ-ын дарга Д.Баттулга ерөнхий сайд С.Батболдод шинэ нийслэлийн засаг даргын нэрийг өргөн мэдүүлж байна. Ерөнхий сайд С.Батболд үүний хариуг ажлын тав хоногт багтаан өгөх ёстой юм. Э.Бат-Үүл 2012 оны НИТХ-ын сонгуульд намын гишүүдээ тэргүүлэн оролцож, АН олонхийн суудал авч чадсан билээ.
Харин ерөнхий сайд С.Батболдын хувьд зуны олимп болж байгаа Лондон хотод хийх айлчлалаа хойшлуулж, шинэ Засгийн газар байгуулагдахыг хүлээж буй юм.