Өнгөрсөн
амралтын өдрүүдэд хөгжим сонирхогчдын удаан хүлээсэн рок наадам
“Playtime” Гачууртын “Монгол шилтгээн”-д болж өндөрлөсөн.

Өнгөрсөн
амралтын өдрүүдэд хөгжим сонирхогчдын удаан хүлээсэн рок наадам
“Playtime” Гачууртын “Монгол шилтгээн”-д болж өндөрлөсөн. Наадмын эхний
өдөр буюу энэ сарын 4-5-нд шилжих шөнө Playtime наадмаас буцаж явсан
машин осолдсон байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо
Гачууртын замд Toyoto crown маркийн автомашин, Toyoto Chaser маркийн
автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас таван хүн гэмтэн, ГССҮТ-д
хүргэгдсэн байна. Уг осолдсон хүмүүсийн дунд Нисванис хамтлагийн ахлагч
Амгаа байсан хэмээн зарим сайтаар мэдээлжээ. Энэ талаар өөрөөс нь
тодруулахад "Ямар муу ёртой юм бэ. Би осолд ороогүй. Өөрөө ч энэ
мэдээллийг сонсоогүй юм байна. Түй муу ёр." гэлээ.
Б.Чимэг