
Mонголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс ЗГХА–Эрүүл
Мэндийн Газартай 2012-2013 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ

Mонголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс ЗГХА–Эрүүл Мэндийн Газартай 2012-2013 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ. Тэгвэл эл гэрээний хүрээнд нийлүүлэгдэж буй мэдээлэл, программ хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын 301 тоот өрөөнд болох юм. Ингээд хүн амд эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөд арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгааны материал, гарын авлага зэргийг боловсруулах, хувилж олшруулах, хэвлэх, цахим сүлжээгээр дамжуулан орон нутгийн эмч нарт сургалт зохион байгуулахад нь зориулж нийт 30,000 ам.долларын өртөг бүхий мэдээлэл, программ хангамжийн системийн тоног төхөөрөмжийг ЗГХА–ЭМГ–т гардуулан өгөх юм байна.
Д.Ундрах 24tsag.mn