
Тувад "Соёны нурууны дуу хөгжим-2012" олон улсын эстрадын дууны тэмцээн энэ сарын 10-12 өдрүүдэд болно

Тувад "Соёны нурууны дуу хөгжим-2012" олон улсын эстрадын дууны тэмцээн энэ сарын 10-12 өдрүүдэд болно. Энэхүү уралдаанд Оросын 13 бүс нутаг болон ТУХН-ийн гишүүд оролцоно. Мөн Хятад, Түрк, Украйн, Казахстан, Монгол, Халимаг, Башкортостан, Саха-Якут, Уулын Шори зэрэг газрын дуучид ая дуугаа өргөх ажээ. Тэмцээний оролцогчид орчин цагийн эстрадын дууг угсаатны өнгө аястай хослуулан дуулах бөгөөд тэмцээний ялагч гран-при цом, гурван мянган доллар дагалдах гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn