
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Төвийн нутгийн хойд хэсгээр үүлшиж, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 28-33 градус, говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.