Лондонгийн зуны XXX олимпийн наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн 52
кг-ын жинд эх орноо төлөөлж буй дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол
Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөө шөнө монголын цагаар 03.45 цагт
тулалдна.

Сугалаагаар эхний тойрогт Азербайжаны тамирчин Элвин Мамишзадатай учраа таарч, 18:11 (4-5, 7-3, 7-3) харьцаатай буулган авсан тэрбээр өнөөдөр Бээжингийн олимпийн хүрэл медальт , 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт, Италийн тамирчин Винчензо Пикардиг 17-16 (4-6, 6-4, 7-6 ) харьцаатай ялснаар шөвгийн наймд шалгарч байгаа юм.
Э. Мөнх