
УИХ-д энэ жил 9 эмэгтэй гишүүн сонгогдож лобби бүлэг байгуулаад байгаа билээ. Тус бүлгээс өнөөдөр "Эх барихын тусламж, үйлчилгээ, амаржих газрын өнөөгийн байдал" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Энэ уулзалт, хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн болон орон нутгийн амаржих газруудын санхүүжилттэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж УИХ-д тодорхой санал оруулах юм байна. Бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг: "Бид төрөх эмнэлгийн барилгын ажлыг хурдасгаж, ашиглалтад орууллаа ч гэсэн тэнд ажиллах эмч нар хүрэлцээгүй байна. Төгсөгчдийг эх барих эмэгтэйчүүдийн эмч болгох ажлыг тусгай сургалтуудаар явуулахаар төлөвлөж байна" гэв. Хэлэлцүүлэг өнөөдөр 14-17 цагт "Кемпински" ресторанд болно.
Б.Баяр