
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын алт, нүүрс, зэс, цайрын
баяжмал, газрын тос зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.6-36.8
хувь өссөн нь аж үйлдвэрийн өсөлтөд голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын алт, нүүрс, зэс, цайрын баяжмал, газрын тос зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.6-36.8 хувь өссөн нь аж үйлдвэрийн өсөлтөд голлон нөлөөлжээ. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр энэ оны эхний хагас жилд 1018.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 81,8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Түүнчлэн уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт газрын тос, шатдаг хий олборлолт 53.5, төмрийн хүдэр 63.8 хувиар өсч, алтных 19.8 хувиар буурчээ.
Д.Ундрах 24tsag.mn