УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарлажээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарлажээ. Хэдийгээр ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байгаа боловч эх сурвалжийн мэдээлснээр байнгын хороодыг байгуулах асуудлыг хэлэлцэнэ гэв. Учир нь УИХ-ын хувьд найман байнгын хороотой байх хуулийн төслийг баталсан төдийгүй УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог байгуулан, даргаар нь УИХ-ын гишүүн А.Бакейг томилоод буй.