
Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн баасан гаригийн арилжаагаар 10 компаний
1.367 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1144 ширхэг хувьцаа арилжаалжээ

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн баасан гарагийн арилжаагаар 10 компаний 1.367 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1144 ширхэг хувьцаа арилжаалжээ. Тус арилжаагаар "Багануур" компаний хувьцааны ханш 915 төгрөгөөр унасан бол Тавантолгойн хувьцаа 500 төгрөгөөр өссөн байна. Мөн энэ өдөр багцын арилжаа хийсэн бөгөөд 44884 ширхэг хувьцааг 8.887 сая төгрөгөөр борлуулжээ. Шинэ системийн дагуу тавигдаж буй шаардлагыг хангасан компанийн тоо 23-д хүрчээ. Одоогоор төлбөрийн баталгааны санд хөрөнгө байршуулсан 42 компани байгаа бол хамтран ажиллах гэрээг шинэчлэсэн 52, төлбөр тооцоо гүйцэтгэгч банктай гэрээ байгуулан барьцаа хөрөнгө байршуулсан компанийн тоо 24-д хүрсэн байна.
Д.Ундрах 24tsag.mn