
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарласан. Гэвч одоогоор чуулган эхлээгүй байна. Учир нь ирц 32.4 хувьтай буюу 23 гишүүн чуулганы танхимд иржээ. Чуулганд МАХН МҮАНын Шударга ёс эвсэл мөн оролцохгүй хэмээн эх сурвалж мэдээлсэн ч тус эвслээс зургаан гишүүн иржээ. Өнөөдрийн чуулганаар байнгын хороодыг байгуулах асуудлыг хэлэлцэж магадгүй юм. Учир нь УИХ-ын хувьд найман байнгын хороотой байх хуулийн төслийг баталсан төдийгүй УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог байгуулан, даргаар нь УИХ-ын гишүүн А.Бакейг томилоод буй.
Б.Чимэг