
МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс ял оноосонтой холбоотойгоор МАХН-МҮАН-ы "Шударга ёс" эвсэл хамтарсан Засгийн газарт үлдэх үү гэсэн асуулт гарч ирсэн. Тэгвэл тус бүлгийн гишүүд олон хоног хуралдсны эцэст АН болон ИЗНН-тай хамтарч Засгийн газар байгуулах гэрээнээсээ буцахгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Тиймээс өнөөдрөөс УИХ-ын чуулганд олонхи бүрдэж, байнгын хороод байгуулах, ерөнхий сайд, яамдын сайд нарыг томилох гээд шинэ засгийн ажил явах нөхцөл бүрдэж эхэллээ.