
Энэ жил улсын хэмжээнд 1,2 сая тонн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Энэ жил улсын хэмжээнд 1,2 сая тонн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Хадлангийн ажил энэ сарын 10-наас төвийн бүсэд, хангайн бүсэд 15-наас эхлэхээр болжээ. Харин бороо энэ байдлаар үргэлжлэн орвол хадлангийн ажилд саад учрах юм.
Хадлангийн ажилтай анхаарал хандуулж БНХАУ-аас хөнгөлттэй зээлээр 3000 жижиг оврын тракторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт авчирсан байна. Үүнээс 30 гаруй хувийг нь малчдад өгөх аж.
Ц.Болор