
Өсвөр үеийнхэн “Ирээдүйгээ аварцгаая” уриатай “Инээмсэглэж буй Туул гол” аян өрнүүлэхээр болжээ.

Өсвөр үеийнхэн “Ирээдүйгээ аварцгаая” уриатай “Инээмсэглэж буй Туул гол” аян өрнүүлэхээр болжээ. Энэ сарын 15- нд эхлэх аянд 300 гаруй сурагч оролцож, Улаанбаатараас 37 км зайтай Тэрэлжийн гүүрний ойролцоох 500 ам метр талбайн хогийг цэвэрлэж, хуванцар сав зэргийг ялгаж тушаах юм. Тэд олсон мөнгөө Хүүхдийн халамжийн төвд хандивлах гэнэ. Ундны усны аюулаас эх орноо хамгаалахад иргэн бүрийн оролцоог
нэмэгдүүлэх, эх оронч үзлийг хойч үеийнхэнд төлөвшүүлэх зорилготой аян
энэ оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ.
Д.Ундрах 24tsag.mn