
Улсын Филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян ирэх сараас БНСУ-д мэргэжил
дээшлүүлэхээр суралцах болжээ. Тэрбээр дуулаачийн мэргэжлээр суралцахын
сацуу солонгосын соёл, урлагтай танилцах хүсэлтэй байгаа ажээ.

Улсын Филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян ирэх сараас БНСУ-д мэргэжил дээшлүүлэхээр суралцах болжээ. Тэрбээр дуулаачийн мэргэжлээр суралцахын сацуу солонгосын соёл, урлагтай танилцах хүсэлтэй байгаа ажээ. Харин харь орныг зорихоос өмнө фенүүддээ зориулан гурван шинэ дуугаа клипжүүлэхээр хэдийнэ хар зургаа гаргаж, студиүдтэй хамтран ажиллах төвшинд ярьж яваа гэнэ. Мөн тэрбээр энэ зун поп хатагтай Б.Сарантуяа багшийнхаа хамт Европын орнуудын аялан тоглолтод нь оролцоод ирсэн бөгөөд тун удахгүй АНУ-д хийх багшийнхаа аялан тоглолтод нь оролцохоор болжээ.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (2)